8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗЦГ: Зам тээврийн ослын 391 дуудлага бүртгэгджээ

2017-12-11 13:26:21

2017 оны 12 дугаар сарын 9, 10-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд зам тээврийн ослын 391 дуудлага бүртгэгджээ. Осол, хэргийн улмаас 26 хүн гэмтэж бэртсэний тав нь бага насны хүүхэд байсан аж. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 85 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 16 осол, мөргөлдөх хэлбэрээр 20 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч гурав бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны замд "N.Tiida" маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан 10 настай И нарын хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн байна. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг асфальтан замд "T.Pruis" маркийн автомашины жолооч А нь зам дээр зогсож байсан H.21ton маркийн автомашины араас мөргөж жолооч 25 настай Т, зорчигч Б нарын хоёр хүний амь нас хохирч, гурван хүн гэмтсэн хэргийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Байгууллага, аж ахуй нэгж, найз нөхдүүд шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл гардаг учраас энэ бүхнээс сэрэмжлэхийг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл