УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа онцолсон юм. Мөн энэ үеэр тус бүлэг өнгөрөгч долоо хоногт Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэж, ажлын хэсгийг байгуулсан талаар мэдэгдсэн юм. Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг С.Бямбацогт гишүүнээр тус тус ахлуулахаар болсон байна.
Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Л.Энх-Амгалан ажиллана
2017-12-11 13:49:00