“Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай 2 жилийн өмнө нутгийн хүнээс 100 сая төгрөг зээлсэн ч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө барагдуулаагүй гэнэ. Тиймээс их хэмжээний мөнгөө олны танил, нутгийн хүүд зээлүүлсэн хохирогч шүүхэд гомдол гаргахаар болсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа. Тэгвэл жүжигчин М.Баярмагнайгаас энэ талаар тодруулахад ”Өнөөдөр миний талаар залилан хийсэн гэсэн мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр гарсан байсныг уншаад их гайхлаа. Урлагийн буянд өдий наслахдаа сайхан л амьдар ч байна. Би тэгж хүнээс мөнгө төгрөг авч залилан хийгээгүй. ”
Жүжигчин М.Баярмагнай: Би хүнээс мөнгө төгрөг авч залилан хийгээгүй
2016-01-21 16:47:00