Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас үүдэн өнөөдөр өглөөнөөс хойш Төрийн ордон хөл хөдөлгөөнтэй өнжлөө. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооноос тус асуудлаар МАН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авснаар асуудал ирэх долоо хоног хүртэл хойшиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Н.Энхбаяр дарга Засгийн газрыг огцруулахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэхдээ бид гурав байр сууриндаа хатуу зогсоно гэж ярьсан. Гэтэл нэгэнт ийм санаа бодолтой байгаа бол сонгуультай холбож арга хэмжээ авна гэж Н.Энхбаяр дарга хэлж байна билэ. Тэгэхдээ үүнээс үл хамаараад бид гурав байр сууриндаа хатуу байна” гэлээ. Мөн Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралд та яагаад орж ирээгүй талаар “Байнгын хороо 19 гишүүнтэй. 19 гишүүний 10 нь ирчихвэл хурал эхэлнэ. Тэгээд гарын үсэг зурсан 19 гишүүн олонхоороо орж байр сууриа илэрхийлнэ гэсэн санал гарсан.Тэдний шийдвэрийг хүндэтгэхээс өөр арга байхгүй” гэсэн байна.
Н.Энхбаяр Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог нарыг сонгуульд нэр дэшүүлэхгүй гэжээ
2016-01-21 16:51:00