18o
Улаанбаатар хот
mobile menu

СУДАЛГАА: Үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдсэнээс 4228 нь 15-24 насныхан

2017-12-12 09:32:00

Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа” –г Монгол улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа нь тодорхойлогджээ.

Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байгааг доорхи судалгаанаас харагдаж байгаа юм.

 “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тоон мэдээллээс дараах тоон үзүүлэлтээс онцлон хүргэж байна. Уг судалгааны дүн мэдээлэл нь 2016 оных бөгөөд 2017 оны судалгаатай харьцууулалт хийж байгаа болно. 

  • 6-11 насны сурагчдын 28.6 хувь илүүдэл жин, таргалалттай,
  • 10 сурагч тутмын нэг нь хэт илүүдэл жинтэй.
  •  Таван сурагч тутмын  хоёр нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг.
  • Таван сурагч тутмын 1 нь амиа хорлох талаар бодож, төлөвлөж, нэг ба түүнээс олон удаа “АМИА ХОРЛОХЫГ ОРОЛДСОН” гэж хариулжээ.
  • Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 15-24 насны эмэгтэйчүүдийн 95.9 хувь жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн талаар мэддэг. Гэхдээ хэрэглэх нь бага гэжээ.  
  • 15-19 насны охидын төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд бараг  хоёр дахин өсчээ.
  • 2016 онд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 15-24 насныхны үр хөндөлт 4228 байна.
  • 2016 оны байдлаар нийт халдварт өвчний хоёр дугаарт бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/ бүртгэгджээ.  
  • БЗДХ-аар өвчлөгсдийн 11.9 хувь 15-19 насных, 29.3 хувь нь 20-24 насныхан эзэлж байна.
  •  2016 онд шинээр илэрсэн сүрьеэтэй өвчтөний 64.0 хувийг 15 дээш насныхан эзэлж байгаагаас 0-15 насны хүүхдийн өвчлөл нь 13.0 хувийг эзэлж байна.
  • Осол гэмтлээс үүдэлтэй нас баралтын 19.9 хувийг зам тээврийн осол, 18.5 хувийг амиа хорлолт, 15 хувийг 0-19 насны хүүхэд, 8.1 хувийг бусдад шалтгаан эзэлж байна.
  •  13-15 насны сурагчдын 14.3 хувь, хөвгүүдийн 20.3 хувь, охидын 8.3 хувь ямар нэгэн байдлаар тамхи бүтээгдэхүүн хэрэглэж байсан гэжээ.

Д.Болор.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment