8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2015-11-19 09:17:00

"Туушин" зочид буудлын хурлын танхимд

09.00 цагт Авилгын эсрэг санаачилгын гишүүн улсуудын бүс нутгийн XIII удаагийн семинар болно. Утас: 88100404

Монгол-Япон төвд

10.00 цагт Монгол-Японы Хөдөө Аж Ахуйн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Япон Улсын Хоккайдо мужийн Эдийн Засгийн Газар хамтран “Сэрүүн бүсийн хөдөө аж ахуй, барилга, эрчим хүчний технологи, бизнесийн боломжууд” сэдэвт семинар, бизнес уулзалт  болно. Утас: 99073274

Стандартчилал, хэмжил зүйн газрын Хурлын танхимд

10.30 цагт Аж ахуй нэгж байгууллагуудад "Чанарын гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа"  болно. Утас: 99650498

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд

11.00 цагт Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулах Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгч нарыг ажлын байранд зуучлах тэднийг төгссөн мэргэжлээрээ бахархах, мэргэжилтэй ажилтан болсны давуу талыг сурталчлах зорилготой "Мэргэжилтэй ажилтан Монголын баялаг" сэдэвт өдөрлөг болно. Утас: 96646863

НӨХГ-ын хурлын зааланд

11.00 цагт  Дөрөвдүгээр ээлжийн цахим газар өмчлөлийн дахин сонгон шалгаруулалтыг явуулна. Утас: 88112919

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хурлын танхимд

11.30 цагт "Дэлхийн ОО-ын өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал болно. Мянганы хөгжлийн зорилтод Монгол улс “2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй хүн амын эзлэх хувийг 40 хувь, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг 60 хувь хүргэж тус тус бууруулах” зорилт дэвшүүлсэн юм. Утас: 99124735, 11458645

МҮХАҮТ-ын 507 тоот

16.00 цагт "Монложистикс Ворлдвайд" ХХК нь Монгол Улсын тээвэр ложистикийн салбарт анх удаа Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад нэр хүнд бүхий Германы “TUV Rheinland” байгууллагаар баталгаажуулалт хийлгэн, албан ёсоор гэрчилгээгээ гардан авах ёслолын үйл ажиллагаа, уулзалт, ярилцлага  өрөөнд болно. Утас: 99020785

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл