8o
Улаанбаатар хот
mobile menu

Авлига авсан МХЕГ-ын байцаагчдыг цагдан хорих шийдвэр гарчээ

2017-12-13 08:56:00

Өнгөрсөн пүрэв гаригтМХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан. МХЕГ-ын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авсан гэсэн мэдээллийг өгсөн.  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан гэдэг.Эдгээр байцаагч нартай хамт "Монголросцветмет'-ийн захирал До.Ганболдыг мөн баривчлан шалгаж эхлээд байсан. Өчигдөрөөс эхлэн МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын найман хүнийг АТГ гадуур байцаахаар болсон талаар мэдээлэл гарсан. 

Харин Нийслэлийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга нарыг яллагдагчаар цагдан хориулах тухай саналыг хоёр хоногийн өмнө ирүүлсэн байна. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагт 346/я дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /Тус бүр нэг сар цагдан хорих/ гаргаж шийдвэрлэсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
ингэх л байсан даа
2017/12/13 66.181.184.211
  • Recent
  • Most Read
  • Most Comment