8o
Улаанбаатар хот
mobile menu

Аккумлятор 100-150 жилийн хугацааны туршид хүнийг хордуулдаг

2017-12-13 09:27:39

“Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хосолмол хөдөлгүүрт автомашин шатахуун бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэлхий нийтэд дэмжиж эко машин гэж нэрлэдэг хэдий ч жил бүр олон зуугаараа хэрэглээнээс гарч баттерей,аккумлятор нь аюултай хог хаягдлын тоог нэмэгдүүлж байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулсаар байна.

Хар тугалгатай баттерей, аккумуляторын болон никель кадми, мөнгөн ус агуулсан баттерейн хаягдал, аккумулятороос ялгаж авсан электролитийн уусмал зэрэг нь аюултай хог хаягдлын жагсаалтад бүртгэлтэй байдаг. Мөн найрлаганд нь орсон химийн элементүүд хүний удмын санд нөлөөлөх, сэтгэхүйн болон дотор эрхтэнүүдийн хямрал үүсгэх, хорт хавдрын эх үүсвэр болдог аж.

Тиймээс хаягдал баттерей, аккумуляторын хор хөнөөлийг багасгах, олон нийтэд таниулах, аюулгүйгээр дахин боловсруулах, үйлдвэрлэсэн улс руу нь буцаан илгээх гэх зэрэг зохион байгуулалттай бодлого, үйл ажиллагаа манай улсад дутмаг байна.

Автомашины баттерейн ашиглалтын хугацаа дууссан цагаасаа их хэмжээний хорт бодис орчин тойрондоо ялгаруулан хүн амьтан, байгалийг хордуулахаас гадна ахуйн хэрэглээнээс гарсан баттерей, хуруу зайнууд нь аккумляторын нэгэн адил байгальд 100-150 жилийн хугацааны туршид хордуулсаар шингэн алга болдог юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баге
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв л болж байна даа чи зөв зохистой гэх юм Монголд байгаа юм уу ярихаас өөр зүйл байна уу даа
2017/12/13 202.70.34.115
Балт
Одоо л сэрж байна уу, сэргээгдэх эрчим хүч, хабрид тэжээлтэй техник хэрэгсэл, тэр тусмаа автомашин, атомын цахилгаан станцын "түлсэн түлш" зэргийн хог хаягдал нь бүгд бидний амьдралд урт t-ны хортой
2017/12/13 122.201.20.190
  • Recent
  • Most Read
  • Most Comment