8o
Улаанбаатар хот
mobile menu

LIVE: Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаач нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

2017-12-13 11:44:00

Өнөөдөр шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаач нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа. 

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар энэ удаа  АШУҮИС-ийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж нар тодорлоо.

АШУҮИС-ийн багш, доктор Г.Өлзийжаргал Монгол Улсад анх удаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний үүсгэгдэх хэв шинж, халдварын тархалтын хэлбэр, онцлогийг тодорхойлж, сүрьеэ өвчнийг молекул, биологийн түвшинд оношлох шинэ аргыг эх орондоо төдийгүй олон улсад нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэн , өвчнийг эрт илрүүлэх, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлтэй гарц, шийдлийг санал болгосон “Монгол Улсад анх эмэнд тэсвэртэй сүрьеэ нэгдүгээр эгнээний бүх эмэнд тэсвэртэй бээжин хэв шинжийн М.TUBERCULOSIS-ээр үүсгэгдсэн дүн” сэдэвт судалгааны бүтээл туурвин Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн болов.

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Э.Уянга орчин үеийн физикийн шинжлэх ухаан, материал судлал, эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой “Устөрөгчит энергийн үүсгүүрт ашиглах ниоби хольцолсон титаны оксидын суурт бүхий цагаан алтан катализатор нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдэвт бүтээлээр цахилгаан дамжуулал сайн, өндөр температурт тогтвортой, каталик идэвх өндөр, хямд үнэтэй, зэврэлд тэсвэртэй анатаз фаз бүхий катализаторын материалыг синтезлэн гарган авч, уг арга технологийг өөрийн хүрээлэнгийн лабораторийн нөхцөлд тохируулан нутагшуулж Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл