.png?1513140501480)
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэгч эрэгтэй 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон талаар бид мэдээлсэн.Эрлийн эхний өдөр Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас сураггүй болсон иргэний унаж явсан 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын машиныг олсон юм. Гэвч түүнээс хойш 17 хоног өнгөрсөн ч машинаа орхиод алга болсон эзний сураг гараагүй л байна. Иймд онцгой байдлын алба хаагчид ар гэрийхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоосон байна.



