8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрын хуралдаанаар 19 асуудлыг хэлэлцэж байна

2017-12-13 18:20:00

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 19 асуудал хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор авах арга хэмжээний тухай, Тусгай зориулалтаар 2018 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай, Төлбөр, хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Агентлаг байгуулах тухай зэрэг асуудал хэлэлцэж байгаа аж. 


Мөн Монгол Улсын Шадар сайд ШХАБ-ын хуралдаан, Дэлхийн интернэтийн бага хуралд оролцсон дүнгийн талаар, Уйгаржин монгол бичгийн компьютерын кодчоллыг шинэчлэн Олон улсын стандартад нийцүүлэх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас өгсөн чиглэлийн талаар, Агаарын бохирдолтой тэмцэх зарим арга хэмжээний талаар танилцуулга сонсох юм байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл