8o
Улаанбаатар хот
mobile menu

Утаа болон замын түгжрэл сэтгэцийн олдмол "солиорол" өвчний гол шалтгаан болдог

2017-12-14 09:09:00


Бидний амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хот агаар мандал дахь хар тугалгын хэмжээ хүүхдийн цусанд байх ёстой стандартаас давсан бөгөөд уушигны үрэвсэл, багтараа өвчин үүсэж, тархи болон биеийн төрөлхийн гажигтай хүүхэд төрөх явдал сүүлийн үед эрс нэмэгдсэн. Нийслэлийн ихэнхи дүүрэг агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ  хэтэрч дээд цэгтээ хүрсэн талаар мэдээлэл өдөр бүр гарч байгаа.Өнөөдөр гэхэд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Толгойт, МҮОНРТ , Амгалангийн бүс нутаг маш их бохирдолтой буюу гамшигийн хэмжээнд хүрсэн байна. Нийслэлийн энэ агаарын бохирдол  олон улсын стандартаас 8-15 дахин их.Нэг хүн, нялх хүүхэд хүртэл өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэх хорыг агаараасаа авч байгааг судлаачид тогтоосон байдаг. Улаанбаатарын агаар дахь тоосонцор зөвшөөрөгдөх хэмжээнээс 18 дахин их байгаа юм. 

Мөн утаанаас гадна замын түгжрэл иргэдийн санааг хамгийн ихээр зовоож, цаг завыг хомсолдог. Нийслэлийн иргэд замын түгжрэлд ихэнхи цагийг өнгөрүүлдэг гэхэд хилсдэхгүй.Тэгвэл агаарын бохирдол болон, замын түгжрэлийн талаар нэгэн мэдээллийг хүргэж байна. 
Лансет судалгааны хүрээлэнгээс замын түгжрэл болон хотын төв зам дагуу амьдардаг иргэд сэтгэцийн олдмол "солирол" өвчтэй гэсэн дүгнэлт гаргасан байна.  Энэхүү судалгаагаар нийт авто замаас 50 метрийн зайд амьдардаг иргэдийн 10 хувь нь дементиа буюу сэтгэцийн олдмол "солиорол" өвчтэй гэсэн хариу гарчээ. 
Судлаачдын үзэж буйгаар нийт Канадын Онториа хотын хоёр сая гаруй иргэн 11 жилийн турш дуу чимээ болон агаарын бохирдлын өндөр аюултай бүсэд амьдарч буйгаа хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү шинэ төрлийн сэтгэцийн эмгэг нь ой санамж муудах, мартах, анхаарал төвлөрөхгүй байх, түр зуурын сааталд оруулдаг аюултай өвчин аж. Их Британийн Дементиа өвчний судлалын хүрээлэнгээс дэлхий дахинаа ойролцоогоор 50 сая хүн дуу чимээ, агаарын бохирдолоос болж шаналж, тархины ажиллах чадамж буурдаг талаар албан ёсны мэдэгдэл гаргажээ.


Энэхүү өвчний 243,611 тохиолдол Канадын Онториа хотод бүртгэгдээд байгаа бөгөөд өвчтэй иргэдийн дунд явуулсан судалгаагаар төв зам замаас 50 метрийн зайд амьдардаг иргэдийн 7-11 хувь нь замын түгжрэл, дуу чимээнээс болж сэтгэцийн "солиорол" эмгэгтэй болдог аж.


Онториа хотын олон нийтийн эрүүл мэндийн шинжээч, судлаач Хонь Чень “Хүн амын өсөлт, хотжилт, замын түгжрэл, агаар болон дуу чимээний бохирдол зэрэг нь нийт метро болон томоохон хотуудын иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд томоохон хохирол учруулж байна. Иймд хүн бүр өөртөө цаг зав гаргаж, эрүүл амьдралын хэв маяг, зуршилтай болохыг зөвлөж, тухайн улс орны иргэдийн эрүүл амьдрах нөхцөлөөр хангах шаардлагатай байна" гэв.


Та нийслэлийн агаарын бохирдолын талаарх мэдээллийг  agaar.mn сайтаас авах боломжтой. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд 2-т жагсаж байна гэсэн тооцоо гарчээ. Тодруулбал, Улаанбааатар хот нь агаарын бохирдлын хэмжээгээр Иран улсын ардаас хоёрдугаар байрт жагсаж, хамгийн өндөр бохирдолтой гэсэн судалгааг http://time.com/  сайт гаргасан байна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hamgiin bohir niislel?!....Ulaanbaatar?!........................
Mongol ylas baih yy?zaasid yah be?gedeg deer mas olon zyilyydiig dabhar bodoh chag y irjee!ederiig engeryylej arhi tamhi hereglej amidrahaan bolij mas yhaalag hedleh chag ye zailsgyi irlee!zaluusiin h
2017/12/16 148.60.92.223
"Улсын баатар"
Ардчилалын эмгэг, эмгэнэл. Яагаад гэвэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дураар нь тавьсан, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж нийслэлийг үхнийн бөөр шиг шамбааралдаан болгосоны үр дүн шүү дээ.
2017/12/15 122.201.20.190
  • Recent
  • Most Read
  • Most Comment