
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны долдугаар сарын 22-нд гаргаж байсан юм. Тэгвэл өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар уг хүсэлтийг хүлээн авч С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гаргажээ. Одоо асуудлыг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр УИХ-аас шийдвэрлэвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж эгүүлэн татах хуулийн заалттай.



