8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Ариунболд: 7 хоногийн дараа нүүрс тээвэрлэлт хэвэндээ орно

2017-12-14 10:25:00

БНХАУ-д экспортолж буй нүүрсний тээвэрлэлт 120 км орчим үргэлжилж урт дараалал үүсээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэрийг гаргаад байна. Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар УУХҮЯ-ны ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм. Уг ажлын хэсэг үүссэн урт дарааллыг бууруулахын тулд шинэ тээвэрлэлтийн чиглэл гаргахаар ажиллаж байгаа бөгөөд ийнхүү түр хугацаагаар тээвэрлэлтийг зогсоожээ. Уг асуудалтай холбогдуулан Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх  захирал Б.Ариунболдоос тодруулга авлаа.


- "Тавантолгой"-н нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэрийг Уул уурхайн сайд Д.Сумъябазар гаргаад байна. Ямар хүчин зүйлээс болж уг шийдвэрийг гаргав? 

- Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замд бөглөрөл үүсээд 3 сар гаруй хугацаа өнгөрч байна. Өвлийн ид хүйтэн болж байгаа учраас олон машиныг гадаа удаан хугацаагаар зогсооход хэцүү болоод байна. Хилийн боомтын нэвтрүүлэх чадвар хуучин хэвээр л байгаа. Өдөрт 500-600 машин гарч байна. Дугаарлалт огт буухгүй байна гэсэн үг. Энэ урт дугаарлалтыг бууруулахаар авсан арга хэмжээ нь энэ юм. Тэнд зогсож буй олон жолоочийн эрх ашгийг бодолцох хэрэгтэй. Ингээд эхний ээлжинд ачилтуудаа багасгах шийдвэрийг гаргасан. Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Тус ажлын хэсэгт Авто тээврийн удирдах газар, Гаалийн Ерөнхий газар, Сангийн яамнаас мэргэжилтнүүд ороод ажиллаж байгаа.

- Зогсоох шийдвэр хэр удаан үргэлжлэх вэ?

- Ганц модны боомтод үүссэн урт цувааг багастал түр хугацаагаар зогсоож байгаа юм. Эхний ээлжинд Тавантолгойн ордод олборлолт хийж буй Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс компаниуд ачилтаа түр зогсоосон. Энэ цувааны татан авалт дуустал 5-7 хоног болох байх. Хилээр гарч байгаа машинуудад квот өгөх маягаар ачилт хийж урт дугаарлалтгүй байлгах хэрэгтэй. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Хэдий богино хугацаанд татан авалт дуусна дараагийн ажил эхэлнэ.

- Ачилт зогссоноор компаниудад алдагдалтай байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Уг нь нүүрсээ хилээр гаргаж л байвал ашигтай.Гэхдээ нүүрсээ ачсан байлаа гээд ялгаагүй 7 хоног дугаарлаад л орно. Тэгэхээр дугаарлалгүйгээр 7 хоногийн дараа нэг мөр нүүрсээ ачаад хилээр гаргасан нь ялгаагүй юм. Хамгийн гол нь ачилт хийж буй тээврийн компанидаа үр ашиг нь өндөр байгаа. Энэ талаас нь хараасай гэж хүсч байна. Он гараад Хятадын хил боомтын асуудал хэвийн болбол буцаад хэвэндээ орчихно. Монголын талаас уг асуудлыг яаж цэгцтэй болгох вэ гэдэг ажлыг хийж байна. 

- Хятадын талаас нүүрс тээвэрлүүлэх боомтын тоогоо нэмж өмнөх шигээ болгоно гэж та үзэж байна уу?

- Он гараад хэвийн болно гэж бодож байна. Төрийн зохих түвшиндээ шийдэхээр ярьж байгаа. Сая Гадаад хэргийн сайд Хятадад айлчлаад Ерөнхий сайдын айлчлалын товыг тодорхой болгоод ирсэн шүү дээ. 

- Нүүрсний тээвэрлэлтийг богины хэлбэрт оруулсан. Үүнтэй холбоотойгоор хууль бус асуудлууд үүссэн гэсэн. Тухайлбал, лац зарахаас эхлээд дугаарлалт дайрсан гэх мэт асуудлууд гарсан гэсэн. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Тэнд маш олон машин цугласан учраас цагдаагийнхан ажилласан ч зохицуулахад хүндрэлтэй байгаа. Саяхан Цагдаагийн Ерөнхий газрын тусгай албаныхан очиж лац ломбо зарах, шороон замаар хулгайн тээвэр хийж байгаа гэх мэт асуудлуудыг зохицуулахаар  ажиллаж байна. 

- Тав хоногийн дараа нүүрсний татан авалт дууссаны дараа квотоо шинэчлэх юм байна. Тийм ү?

- Квотоо шинэчлэхгүй. Хилээр гарах нь гурван уурхайн хуучин квотоороо явна. Хуучин квотоороо 45 байх юм.

- Эрдэнэс Тавантолгой компани төлөвлөгөөгөө бууруулж ажилласан гэсэн. Одоогийн байдлаар хэдэн тонн нүүрс гаргаад байна вэ?

- 11 сая тонн нүүрс гаргахаас 8.7 саяыг гаргаад байна. Хамгийн гол нь хилийн нэвтрэлттэй холбоотойгоор нүүрс тээвэрлэх. Биднээс үл хамаарч байгаа. Түүнээс биш бэлдээд гаргачихсан томоохон хэмжээний овоолго байж байна.

- Уртын тээвэрлэлтийг зогсоогоод богины тээвэрлэлт хийхээр Цагаан хадан дээр бас нэг овоолго үүсэх үү?

- Мэдээж тэгнэ. Компаниас нүүрс ачаад Цагаан хадан дээр буулгана. Хил рүү гардаг ам нарийхан хэвээр учраас хуучин тоогоор л гарна. Компаниуд нүүрсээ ойртуулж тавих зорилготой байгаа юм байна лээ. Хэзээ нэгэн цагт хил нээгдэнэ. Тэр үед нь нүүрсээ ахиухан гаргах менежмент хийж байгаа байх. 

- Саяхан машин мах хилээр Хятад руу гаргасан мэдээлэл гарсан. Үүнээс болж нүүрс хилээр гаргах асуудалд хүндрэл үүссэн гэдэг. Энэ үнэн үү?

- Худал мэдээлэл.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kkkk
Ariunboldooo zugeer l yavaad ug, bolij uzzzz, hudlaa yarihaan iim chadvargui nuhur hereggue mongoliin ard tujend, munkhbatiin boooovniii jaal, turuivchniiiiig. Duurgegch iim batsaan hereggui erdenebat
2017/12/14 139.5.217.166
Иргэн
1072 ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШГАА АВМААР БАЙНА ШҮҮ АШИГТАЙ ГЭХ АШИГТАЙ ЮМ БОЛ АШГАА ИРГЭДТЭЙ ХУВАА НҮҮРС ТЭЭВЭРЛЭЭД БАЙДАГ УЛСЫН ТАТВАР НЭМЭГДЭХ ЁСТОЙ ЭДГЭЭР КОМПАНИУДЫН ТАТВАРЫГ ШАЛГА МЭДЭЭЛЭЛИИН МӨРӨӨР
2017/12/14 202.9.43.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment