8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван настай охиныг хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо

2017-12-14 12:12:00

Өнгөрсөн аравдугаар сард 5 настай охиноо хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэг гарсан. Тус хэргийг үйлдсэн Э.Ванданваанчигт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэн, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн  хорих ял оноосон байна. Тус шүүх хуралдаанд шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр, Э.Чингис нар, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, хохирогчийн талынхан өмгөөлөгчийн хамт оролцжээ.Шүүгдэгч Э.Ванданваанчигт Эрүүгийн хуулийн 12.1-ийн 4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. (Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл. Хүчиндэх, 12.1.4-д “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг).  Энэ дагуу Э.Ванданваанчигт 18 жилийн хорих ял оноосон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zori
Tcaaziin yalgvi bolgocon yum chin ter ELBEG DORJOOR tejeelge naad XVCHIN xiideg vxdelvvdee tatbar xairan bn ter mongooroo emneleg curguul baimaar bn
2017/12/17 122.201.22.97
Amraa
Xairan tatbariin mongo min agaar xvrtel xvreltcexgvi bxad ALAASH amid vxdeliig
2017/12/17 122.201.22.97
олон хүүхдийн эцэг эхчүүд
Цаазаар авна гэхээр хүний эрх зөрчлөө гэх бүх насаар нь хорих гэхээр хэдхэн жилийн л ял өгч татвар төлөгчдийн мөнгөөр ийм хогийн новшийг тэжээх юм гэнэ. Та нар боль л доо.Хууль хяналтынхаан гэж.
2017/12/15 122.201.22.62
  • Recent
  • Most Read
  • Most Comment