8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Зарим гишүүд лоббид автсан юм шиг байна

2017-12-14 12:26:19

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа. Уг хуулийн төслийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Банкиуд баяжаад мөнгө нь зузаараад байдаг. Бизнес эрхлэгчид нь ядуураад байна. Зээл авахдаа барьцаалсан байшин барилга, машин тоног төхөөрөмжөө алдаад дуусч байгаа. Ийм нөхцөл байдалд төрөөс зохицуулалт хийх шаардлага бий болсон. Гэтэл зарим гишүүд лоббинд автсан юм уу яасан юм эсрэг юм яриад байна. Банк санхүүгийн тогтвортой байдал яриад байгаа гишүүд зах зээлийн бизнесийн зарчмын тогтвортой байдлыг бас ярих ёстой. Бизнесийн аюулгүй байдлыг хангах, орчныг сайжруулах талаар төр юу хийж байгаа юм. Төр засгаас юу ч хийхгүй байгаа. Татвар л нэмж байна” гэлээ.

Тэрбээр мөн 2018 оноос долоон төрлийн татвар нэмэгдэх гэж байна. Татварын нэмэгдэл нь аж, ахуй нэгжүүдэд ачаа болно гэж хэлээд цаашид татварыг хөнгөлөх, эдийн засгийн тодорхой урамшуулал дэмжлэгийг нэмэх ёстой. Гэтэл өнөөдрийн Засгийн газар банктайгаа нийлээд иргэдээ дарамталж байна гэсэн юм.

Мөн "Банкны зээлийн хүүгийн дарамтад орж байна шүү дээ. Тиймээс уг хуулийн төслийг хоёр жилийн хугацаанд судалгаа хийж байгаад өргөн барьсан. Өнөөдөр арилжааны банкинд байгаа активын хэмжээ Монгол Улсын төсвийн нийт орлогыг давсан байна. Банкууд хадгаламжийн маш өндөр хүүтэй мөнгийг татаж төвлөрүүлж байна. Арилжааны банкуудыг буруутгаж харж болохгүй. Эрх зүйн зохицуулалтгүй учраас мөнгөний урсгал түгжигдэж, эдийн засгийн идэвхитэй эргэлтэд орохгүй байна. Энэ нь улс орны эдийн засагт сөрөг муу нөлөөтэй. Арилжааны банкуудын оны эцсийн ашгийн үр дүнг харахад маш өндөр байгаа юм. Гэтэл аж ахуйн нэгжүүдийн зээлийн үр дүн их муу байна. Өндөр хүүтэй хадгаламж татсан банкууд эргээд гаргахдаа өндөр хүүтэй зээл гаргаж байна. Одоо жилийн хүүгийн хэмжээ дунджаар 35-36 хувь байна. 40 гаруй хувийн хүүтэй банк ч байна. банкны зээлийн хүүгийн дээд хэмжээ 18 хувь байна гээд заагаад өгчихвөл түүнээс давсан тохиолдолд мөнгө хүүлэлт болногэсэн үг. Манай улсаас бусад улс оронд ийм төрлийн хуулийн зохицуулалт бий гэж хэлсэн шүү дээ. Зарим улс оронд зээлийн хүүгийн дээд хэмжээ нь 20 хувь байна гээд заагаад өгчихсөн бол түүнээс давсан тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үздэг. Уг хуульд зээлийн хүүгийн дээд хэмжээ үндсэндээ 18 хувь, ББСБ-ын зээлийн хүүгийн дээд хэмжээ 30-35 хувь байхаар тогтоож өгөх санал тусгасан" гэлээ.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эрдэнэ мал
Малуудаа тогтолцоон ийм юм шүүдээ.нийгмийн үндэс суурь тогтолцоогоо өөрчил. банк эзэд барилгын кампони эзэдүүд баяжаад бгаа болохоос улс орон ард түмэн ядуурч хөгжил чинь зогсчихсон.эрдэнэ мал эний
2017/12/14 139.5.217.206
зочин
энэ банк ард иргэд аж ахуй нэгж биднийг сорон мөлжөгч одоо сүүлийн үед шүүх рүү өгнө шүүх банк руу гарган ийм байдалтай
2017/12/14 202.21.113.110
Зочин
Банк төрийн хулгайчид баяжиж ард түмэн бизнес эрхлэгчид дампуурч дууслаа.
2017/12/14 103.212.116.199
ДЭМЖИЖ БАЙНА.
МАШ ЗӨВ ШҮҮ. ЦӨӨХӨН ГЭР БҮЛ БАЯЖААД ОЛОН ХҮН ЯДУУРЧ БАЙНА.ШҮҮ ДЭЭ.
2017/12/14 66.181.165.38