8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хотод өдөртөө 930 гаруй автобус иргэдэд үйлчилж байна

2017-12-14 15:10:10

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 88 чиглэлийн 937 автобус, троллейбус ажиллаж байна. Үүнээс үндсэн 75 чиглэл нь ажлын өдөр 6-8, амралтын өдөр 8-10 минутын интервалтай үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт дунджаар 637 мянга орчим зорчигч тээвэрлэж байна.Нийслэлийн Тээврийн газар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачааллын цагт

  • “Ард кино театр – зогсоолоос Орбит чиглэлд,
  • Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол чиглэлд, МУИС -Улаан чулуут чиглэлд,
  • Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд ачаалал ихтэй
  • Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” төв замаар, баруун чиглэлдээ
  • Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”, урд болон хойд чиглэлдээ
  • Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
  • Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,
  • Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
  • Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”
  • Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз” зэрэг чиглэлүүдэд ажиллах тээврийн хэрэгслийн тоог 10 гаруй хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн байна.

Түүнчлэн дээрх 10 чиглэлд 24 тээврийн хэрэгслийг өдрийн цагаар ачаалал багатай үед цонхлуулж оройн 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 148 байсан бол 166 болгож 2.1 хувиар, 21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 97 байсан бол 161 болгож 9.6 хувиар 22:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 48 байсан бол 97 болгож 14.8 хувиар нэмэгдүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
багш
нэг жолооч нэг өдөр 3000 төгрөг зорчигчдоос кармалж байна. Ард түмний нүдэн дээр эх орноо идчих юм аа. Дор хаяж 930*300 төгрөг Нийслэлийн захирагч Батболд хураалгадаг юм болов уу ч гэж бодох юм.
2017/12/14 202.9.43.155