8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд: Б.Хурцын асуудлыг маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ

2017-12-14 15:25:11

ЧУУЛГАН

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Томилгооны сонсгол явуулахаар УИХ-ын 22 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргад хандсан ч нээлттэй сонсгол хийх асуудал дээр хойрго хандаж байна. Иймд маргааш өргөдөл гаргасан 10 иргэнийг хүлээж авч уулзана. Уулзалтаас гарсан дүгнэлтийг эргэж танилцуулна" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд "УИХ-ын гишүүдийн нэр төртэй холбоотой асуудлыг БНСУ-д суух Элчин сайдаар нэр дэвшигч Б.Хурц хөндсөн. Тиймээс Тусгай хяналтын дэд хороогоор гишүүдтэй холбоотой яригдсан асуудлыг хэлэлцэхээр болсон. Гэтэл уг хороо хуралдахгүй байна. Тусгай хяналтын дэд хороо хэзээ хуралдах вэ. Тус хороог хуралдуулж гишүүдийн нэр төрийг сэргээж өгнө үү" гэсэн саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Б.Хурцтай холбоотой 8 хүнээс гурван өдрийн өмнө өргөдөл өгсөн. Өргөдлийн хариуг 30 хоногийн дотор өгөх ёстой. Өргөдлийг нягтлан шалгаж хууль зүйн хүрээнд судалж байна" гэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд "Элчин сайдтай холбоотой асуудал өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн яригдаж байна. Нээлттэй сонсголыг 900-гоос доошгүй хүн өргөдөл ирүүлсэн тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг явуулдаг гэж Өргөдлийн байнгын хорооноос тайлбарлаж байна. Иймээс Б.Хурцын асуудлыг маргаашийн чуулганаар хэлэлцэхээр болсон" гэсэн тайлбарыг энэ үеэр хийлээ. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Хурцыг гадаад явуулах нь хэнд тийм чухал байгаам бэ? Өөрт нь үү, бусдад уу?
2017/12/15 202.9.42.200
Хаха
Онигоо болноо томилж энэ тэр
2017/12/14 66.181.187.179
  • Recent
  • Most Read
  • Most Comment