8o
Улаанбаатар хот
mobile menu

Байх, байхгүйн шалтгаан - Эрэмбэтэй улстөрч

2017-12-14 15:37:00

Амлалт 

С.Бямбацогт гишүүн нь УИХ-д гурав сонгогдсон. Энэ хугацаанд дандаа ховдчуудын төлөөлөл болж парламентад суусан учраас тэр нутгийн иргэдийнхээ итгэлийг алдаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэлсэн амандаа хүрдэг, амлалтаа биелүүлсэн учраас түүнийг гурван удаа сонгосон хэрэг юм. Улстөрчдийн хувьд өмнөхийн адил би тийм зүйл хийнэ, тэгж өөрчилнө гэсэн амлалт өгөх боломжгүй. С.Бямбацогтын тухайд МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахалсан. Угтаа намын мөрийн хөтөлбөрийг тэд өмнөө барьж, манай нам энэ ажлыг хийх юм, тэнд гар бие оролцох итгэлийг надад өгөөч хэмээн явсан. С.Бямбацогт гишүүн ч энэ жишээгээр сурталчилгаа хийсэн. Одоогоор МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ганц нэг нь хэрэгжиж эхлээд байгаа. Тодруулбал, “Цалинтай ээж” хөтөлбөр, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, төрийн албыг хариуцлагатай болгох гэх мэтээр амлалт хэрэгжиж эхэлжээ. Дээр хэлсэнчлэн, төрд гурван удаа ховдчуудыг төлөөлөх хугацаанд Ховд аймагт чамгүй олон бүтээн байгуулалт гишүүний дэмжлэгтэй хийгдэж байсан аж. Түүний нэг нь хатуу хучилттай автозам. Хотод ирэх гэж хоёр, гурав хонох шахдаг байсан тэр цаг ард хоцорч, 24 цаг давхиад л нийслэлд ирдэг боллоо. Улаанбаатар хоттой бүрэн холбогдоход 200 орчим км зам үлдчихээд байгаа бөгөөд ирэх онд бүрэн холбохоор яригдаж буй. Мөн ховд нутгийн хүүхэд залуусын амарч зугаалж, тоглох дуртай парк нь нийслэлийнхээс дутахгүй. Энэ ажилд ч түүний нөлөө байсныг нутгийн иргэд ярьсан юм. С.Бямбацогт гишүүний дараагийн нэг том ажил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан явдал. 2017 оноос хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн үр дүнд нийслэлээс 550 км-ээс хол зайд оршиж байгаа аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг 50 хувь хөнгөлж, харин 1000 км-ээс хол бол 90 хувийн хөнгөлөлт үзүүлж буюу 1 хувийн татвар ногдуулж байгаа юм. Ингэснээр Ховд аймагт бизнес эрхэлж буй иргэд ажлын байраа хадгалж үлдэж чаджээ. Татварын энэхүү хөнгөлөлт маш том боломж, санхүүгийн хувьд бие даах боломжийг бий болгосон юм. Нөгөөтэйгүүр, мөн л нутгийн иргэддээ амласан амлалтаа биелүүлж хөдөө орон нутагт шатахууныг хотынхоос үнэтэй худалдаж байсныг болиулж Улаанбаатарын үнээр буюу шатахууны үнийг литр тутамд 180-240 төгрөгөөр бууруулсан гэлцдэг юм билээ. Энэ бол хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүний санал санаачилга бодит ажил болж, сонгогчдынхоо амьдралд тулгараад байгаа бэрхшээлийн төлөө дуугарч, тууштай ажиллаж чадсаны үр дүн юм. Энэ бүхнээс харахад С.Бямбацогт гишүүн амлалтаа биелүүлж яваа, биелүүлсээр ирсэн улстөрч юмсанж.



Амжилт

С.Бямбацогт гишүүн өмнө хэлсэнчлэн, УИХ-д гурав сонгогдсон. Энэ бол маш том амжилт. Тэр тусмаа нэг аймаг, нэг тойргоос гурав сонгогдох боломж тэр болгон байдаггүй. Улстөрчид олон сонгогдохын тулд их ажил хийх ёстой, мөн иргэдийнхээ итгэлийг алдахгүй байх учиртай юм. Ард түмнийхээ итгэлийг алдахгүй ажиллаж чадсан учраас ховдчууд түүнийг гурван удаа өөрсдийн төлөөлөл болгож УИХ-д суулгажээ. С.Бямбацогт гишүүн хувь улстөрчийн хувьд тун ч амжилттай яваа нэгэн. Тэр 2012-2016 оны хугацаанд парламент дахь намын бүлгээ даргалж байсан. 26 гишүүнтэй бүлгээ даргалж байхдаа сөрөг хүчин шиг сөрөг хүчин байлгаж атгасан гар шиг зангидаж чадсан учраас өдгөө тэд 65-уулаа болж үнэмлэхүй олонхийг бүрдүүлж чаджээ. 2016 оны сонгуулийн дараа С.Бямбацогтыг Сангийн сайд, Ерөнхий сайд болох нь гэх мэт олон таамаг яригдсан юм билээ. Тун саяхан болсон намын даргын сунгаанд ч түүний нэр яригдаж байлаа. Тэр 2016 оны сонгуулийн дараа Хуульзүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд очсон. Хэдийгээр нэг жил гаруйн хугацаанд энэ салбарыг удирдсан ч нийтдээ бие даасан 10 хууль, дөрвөн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын нэг тогтоол батлуулж, 20 гаруй хуулийг боловсруулсан байх юм. Дунджаар дөрвөн жилд ХЗДХЯ болон гишүүдийн санаачлагаар энэ салбарт хамаарах 10 гаруй хууль гарч байсан бол түүнийг сайдаар ажилласан нэг жилийн хугацаанд гишүүдээс бус зөвхөн ХЗДХЯ-наас 11 шинэчилсэн найруулга, дөрвөн нэмэлт өөрчлөлт батлагджээ. Яамыг удирдсан хугацаандаа Цагдаагийн албаны тухай, Монгол Улсын Хилийн тухай,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Дотоодын цэргийн тухай зэрэг салбарын хуулиуд  батлагдаж, хууль зүй, дотоод хэргийн салбарын ажилтан, албан хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл боломж, эрх зүйн байдлыг эрс сайжруулж чадлаа. Энэ бол түүний хамгийн том амжилт. Тухайлбал, С.Бямбацогт гишүүний сайд байхдаа батлуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон. Өмнө нь гэр бүлийн хүчирхийллийг маргаантай адилтгаж шийдвэрлэдэг, зөвхөн согтуу байхдаа эхнэртээ гар хүрсэн бол зөрчилд тооцдог байсныг шинэ хуулиар өөрчилсөн. Хууль батлагдсанаас хойш гэр бүлийн хүчирхийлэл 22 хувиар буурсан статистик мэдээлэл байдаг аж. Тиймдээ ч Ж.Эрдэнэбатын танхимд ажилласан цөөхөн хэдхэн “чанартай” сайд гэсэн үнэлэлтийг олон нийт түүнд өгч байв. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн парламентад бүлгийн албыг хашч байхдаа МАН-ын XXVII Их хуралд тогтвортой хөгжлийн бодлоготой болох санаачлага гаргаж, тэр нь дэмжлэг авч чадсан юм.  Энэхүү санаачлагаа бодлогын баримт бичиг болгон хэрэгжүүлж УИХ дахь гурван намын бүлгийн төвшинд дэмжиж, зөвшилцөл ойлголцолд хүрч 2016 оны хоёрдугаар сарын 5-нд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”  батлуулсан. Энэ мэтээр түүний хийсэн ажил, баталсан хууль олон байна. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хууль боловсруулах, батлах ажлаа тэр хангалттай хийж чадаж байна.



Алдаа, тэнэглэл 

С.Бямбацогт гишүүн тэр болгон “хий” гаргадаг улстөрч биш. Залуу хүн гэхэд үг үйлдэл нь жинтэй байдгийг журмын нөхөд нь хэлдэг юм билээ. Тиймдээ ч УИХ дахь намын бүлгийг хүртэл залуу улстөрчдөө даатгаж байсан хэрэг биз. Парламентад олон жил суучихсан учраас боов боорцог идэж, эсвэл согтуу чуулганд морилж тэнэглэж байсан удаа байхгүй аж. Түүний талаар хайлт хийхэд ч ийм үг үсэгтэй мэдээ, мэдээлэл гарсангүй. Уг нь С.Бямбацогт энэ намыг даргалах хэмжээний туршлагатай улстөрч. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр гэх мэт МАН-ыг оройлж явах учиртай залуучуудын нэг нь тэр. Гэвч, С.Бямбацогтын нэг алдаа нь фракцийн улс төрөөс хол байдаг явдал. Хэрвээ тэр том фракци түшиж, эсвэл өөрөө фракци толгойлж байсан бол өнөөдөр Ерөнхий сайдын суудалд ч очиж чадах байлаа. Ж.Эрдэнэбатаас дутах зүйл түүнд байхгүй байсан. Нөгөөтэйгүүр, Ж.Эрдэнэбатын танхимд ажиллаж байхдаа концессын дуулианд нэр холбогдоод амжсан. Түүнийг өөрийн компанидаа тендер авч өгсөн гэх асуудал яригдсан ч С.Бямбацогт гишүүнтэй хамааралгүй компани гэдэг нь тодорхой болж, дуулиан тэгсхийгээд намжиж байлаа. 2012 онд АН УИХ-д олонхи байх үед яригдсан тендерийн асуудлыг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахын тулд зориуд сэргээж улстөржүүлсэн гэдэг нь Засгийн газар нь унасны дараа тодорхой болж байв. С.Бямбацогт гишүүний өөр нэг алдаа нь тэр хүний өөрийн гэж хамгаалахгүйгээр шүүмжлэгч байж чаддаг. Нам дотроо сөрөг хүчин болж байсан олон тохиолдол бий. Энэ нэг талаасаа амжилт байж болох ч нөгөө өнцгөөс харвал алдаа. Яагаад гэвэл, намаа өмгөөлөхгүй шүүмжилчихдэг нь дээр хэлсэнчлэн өндөр албан тушаалд очих боломжийг нь хааж иржээ. Тун саяхан, УИХ-ын чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхэд тэр намаа ганц сайн шүүмжилсэн. Хэрвээ, нам гэсэн эрх ашиг түүнд байсан бол дуугүй өнгөрч болох байсан ч цөөхөн хэдхэн хүнд зориулсан хууль батлах талаар ярьж байгааг нь шүүмжилж, хуулийн төслөө буцааж татахыг зөвлөсөн юм. Энэ мэдээж, намын гишүүдэд нь таалагдаагүй. Энэ мэтээр олон удаа намынхаа бурууг шүүмжилж байлаа. Гэхдээ тэр “зөв” шүүмжлэгч.



Ирээдүй 

2020 оны ирээдүйг нь өнөөдөр дүгнэх нь илүүц. Тэр цагт МАН хэрвээ мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаж гэмээнэ дахиад л багаараа ялж чадна. Харин өнгөрсөн шиг Засгийн газраа огцруулж, нам дотроо хуваагдаж, фракцийн улс төр хийгээд суувал тэдэнд ирээдүй байхгүй болно. Дахиад л сөрөг хүчний улс төр хийх шаардлага гарах билээ. С.Бямбацогт гэх хувь улстөрчийн тухайд асуудал өөрөөр яригдана. Тэр хэрвээ, ховдчуудын төлөөлөл байх, тэдний дуу хоолойг парламентад гаргах үүргээ энэ хэвээр нэр хүндтэй хийгээд байвал ирэх сонгуулиар дахиад л итгэл хүлээж чадна. Элдвийн хэл амнаас холуур, фракцийн улс төр хийхгүй, нэг ёсондоо зангарагтай, улс төрд тогтоосон өөрийн эрэмбээ энэ хэвээр хадгалсан улстөрч байж чадаж гэмээнэ түүнд дахиад сонгогдох боломж хангалттай байна.


 Б.Өнөртогтох
Эх сурвалж: Монголын мэдээ сонин

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
unen xelegch
Aa buu med bodbol tolbortei magtaal biz xobdoos dandaa carcaanii tuslamjaar l gardag gej xobdchuud ix l am muutai bdg shuu dee
2017/12/14 103.212.117.210
zochin
Tuuhii nogoo
2017/12/14 103.212.116.170
erdene
Shaatsan gar ve ooriigoo goliij baigaal hadand gargah geel chichreel dairchihiinmaa icheech bohir ulstorchidoo
2017/12/14 103.26.193.60
шунал уу шулам уу
56 жил хотод амьдарч бгаа надад хашааны жижиг газар олдохгүй юм.энэ нөхөр ховдод маш том газар хашаалсан гэж хүмүүс ярьсан.хотод бас том газар хашаа хатгасан бдаг.гэтэл ямар хүн болохоор том хэмж
2017/12/14 139.5.217.206
Цнд
Ваа гайхал. Ийм нэг этгээд харагдаж л байдаг даа. Ардаа ямар.юмтайг нь чөтгөр л мэдэх биз
2017/12/14 66.181.160.51
bayaraa
zuv gishuun daraagiin erunhii said namiin darga hiih hun gej haraad bn shuu MANiig ene zavharlaas ni salgah hun
2017/12/14 174.127.78.54
boldoo
irtei hurts gishuun shuu. busdaasa arai uur haragddag demjij yawdag shu
2017/12/14 46.101.79.148
Дэмжигч
САя Ерөнхий сайдад өрсөлдөөгүй нь болси. Одоо энэ завхарсан юманд орооцолдоод яаадыы. Танхимаасаа ирэгэдээ өмөөрөөл байж байх нь зүйтэй.
2017/12/14 107.170.180.87
Иргэн
Гэр бүлийн хүчирхийлэл 22 хувиар буурсан байна. Одоо холбөогдох төсөв мөнгийг шийдэж тэр хүүхэд эмэгтэйчүүпийг хамгаалах байраа ашиглалтад хурдан оруулмаар байна даа
2017/12/14 162.243.166.138
МАН
Фракцигүй гэдэг чинь сайн байна шүү хө. Овоо доо. Эд нар дотор чинь бас бор зүрхээрээ явдаг хүн байдаг л юм байна.
2017/12/14 178.62.84.4
Сайн
Овоо залуу шиг харагдаад гялтайгаад байгаам дааа
2017/12/14 162.243.172.190
Америкаас
Өнөөдөр сайд байхдаа барьсан эмнэлэг нь хэвтэн эмчлүүлдэг болсон гэж мэдээ үзлээ ТВ-ээр. Ашгүй дээ л гэж бодлоо. Аав ээж минь Чингэлтэй дүүргийнх
2017/12/14 46.101.11.119
АНАНД
АЛДАА ТЭНЭГЛЭЛ ХЭСГИЙГ УНШААД БЯМБАЦОГТЫГ ОВОО ХҮҮ БАЙНА ДАА ГЭЖ БОДЛОО
2017/12/14 178.62.121.175
Үнээн
С.Бямбацогт гишүүн тэр болгон “хий” гаргадаг улстөрч биш. Залуу хүн гэхэд үг үйлдэл нь жинтэй байдгийг журмын нөхөд нь хэлдэг юм билээ гэж сэтгүүлч нилээд зөв дүгнэж дээ янз нь.
2017/12/14 170.78.75.32
HOVD
CHUULGANII HURALD ZOW UG HELJ BGA NI IH HARAGDDAG YUM. HUIILI BUS ZUILTEI SAIN TEMTSEEREI DEE ARD TUMEN TUUNIIG L HULEEJ BN
2017/12/14 198.199.64.130
Bolor
Nutagtaa yu hiij bgag urgelj l harah yum busad ni ulger duurailal awaasai.
2017/12/14 162.243.163.112
Amjilt
Amjilt husiii. Shine ondoo sain ajlaarai
2017/12/14 66.181.179.164
zail
za muu konstsess yu beeee
2017/12/14 103.229.120.245
zochin
Ireeduitei uls torch shuu
2017/12/14 66.181.179.164
zochin
Ireeduitei uls torch shuu
2017/12/14 66.181.179.164
харамсаж байна
Жирийн иргэдэд газар авах асар хүнд асуудал байдаг. ХАРИН АН, МАН ын улс төрч нэртэй эрхэмүүдэд бол газар авах асуудал биш. ЭНЭ нөхрийн авсан асар их газар одоо найрамдалд байна. ТОМ төмөр хашаатай ..
2017/12/14 150.129.140.40
Irgen
Pyldagd
2017/12/14 31.10.160.11