ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж байгаатай холбогдуулан өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах болсон билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий 21 гишүүнээс Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцтай холбоотой Өргөдлийн байнгын хороонд ирсэн гомдлыг үндэслэн Нээлттэй сонсгол явуулахыг шаардаж, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Харин Нээлттэй сонсголын талаар хуульд зөвхөн УИХ-аас томилдог албан тушаалд сонсгол явуулахаар тусгасан байдаг аж. Тиймээс Өргөдлийн байнгын хороо болон АБГББХ-гоор Нээлттэй хэлэлцүүлэг явуулах боломжгүй болсон. Тиймээс нээлттэй сонсгол хийхийг санаачилсан УИХ-ын гишүүд өнөөдөр энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Ингээд Б.Хурц болон нээлттэй сонсголын талаар хэн юу гэж жиргэснийг онцлон хүргэе.
“Ж.Батзандангийн мэдэгдлийг Б.Хурц хэрхэн няцаах бол” гэв
2017-12-15 09:00:00