8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарлаа

2017-12-15 08:42:00

Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Asia's got talent”-д амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарлаа.Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Би дөрөвдүгээр байрт орсон. Яг үнэндээ эхний өдрөөс эхлээд та бүхэн маань нулимсаа цийлэгнэтэл дэмжсэн, ерөөсөө надад хангалттай. Угаасаа ч анхнаасаа финал хүртэл л явбал болоо, мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе гэж бодож байсан юм чинь. Яалт ч үгүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарчих шиг боллоо. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам харгалзахгүй, жалга довны үзэлгүйгээр #agtvOTE8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа” хэмээн бичжээ.

Тус тэмцээний ялагчаар аймшгийн үзүүлбэрээрээ алдартай илбэчин Гэгээн Риана тодорлоо.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хүн
Шижрээ нээх авяастай ч юм шиг. 4 хүртэл явсан нь их юм
2017/12/15 103.26.193.136