8o
Улаанбаатар хот
mobile menu

Бичлэг: "Би эхэндээ хүчингийн хэргийн тухай ярихаас айдаг, ичдэг, нуудаг байсан"

2017-12-15 09:12:00

Долоо хоногийн өмнө  “Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хаягтай охин өөрийн хуудсаараа дамжуулан хар тамхи, хүчингийн хэргийн талаар нэлээд ноцтой мэдээлэл дэлгэжээ. Тэрбээр өөрийгөө УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд асаны охин хэмээн танилцуулсан байна. Түүний хэлсэн мэдээллээр УИХ-ын гишүүд, томоохон группын захирал, Монголыг баячуудын хүүхдүүд хэрхэн архидаж, шоуддаг, хар тамхи хэрэглэдэг талаар нэлээд дэлгэрэнгүй ярьжээ. Хоёр жилийн өмнө энэ охин 16 насныхаа төрсөн өдрөө “Blue Sky”-д  тэмдэглэсний дараа кино үзэх гэж байгаад болиод Удирдлагын академийн ойролцоох М гэх найз охиныхоо гэрт баяраа үргэлжлүүлэхээр очжээ. Ингэхдээ ээжийнхээ зөвшөөрлөөр архи согтууруулах ундааг авч оржээ. Хамт явсан найз нөхөд нь түүний ууж байсан архинд хар тамхи, мансууруулах бодис  хийж мансууруулж байгаад хүчиндсэн гэнэ. Мөн үүнээс гадна 2015 онд түүний дүүгийн ууж байсан зүйлд хар тамхи хийж мансууруулж байгаад хүчиндсэн тухай ч ярилаа. Шүүх хуралд хүчин болон хар тамхи, танхай, хүн дарамталсан, авлига өгөхийг санаархсан, хэрэг нуун дарагдуулсан, гэмт үйлдлийг таслан зогсоогоогүй гэх зэрэг хэрэгт нийтдээ 100 гаруй өсвөр насныхан холбогдсон байна.

"Би эхэндээ хүчингийн хэргийн тухай ярихаас айдаг, ичдэг, нуудаг байсан. Сүүлийн 2-3 жил би хүчингийн хэргийн улмаас сэтгэл санааны цочролд орж, сэтгэцийн эмнэлгээр явж нойрны эм уусан. Энэ ялзарсан нийгмийг сайд дарга нар болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өөрчлөхгүй. Бид өөрчлөх ирээдүй нь байх ёстой" хэмээн тус охин ярьсан байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг түүний лайваас үзнэ үү. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Аавынх нь яриагаар бол энэ хүүхдийн ярианд худал зүйл маш их байна. Зүгээр бие биедээ тунирхсан хүүхдүүдийн тэнэглэл ч юм билүү? Ядаж Цэрэн гэж авгай өөр хүүхэд рүү шүгэл үлээж самраад.
2017/12/18 203.91.119.66
Зочин
Зөв зүйл хийжээ. Залуус өөрсдийнхөө төлөө шудрага ёсны төлөө, аюулгүй нийгмийн төлөө тэмцнэж эхэлж байгаа нь маш сайшаалтай бна. Эрүүл энх сайн сайхныг хүсьё.
2017/12/15 66.181.181.35
Zochin
Uuruu arhi beer avch ochson ch gene u yaah gej tegej ochsii chi emegtei huuhed baij 2 jiliin umnu bolsii bol ter ued ni heleh ni yaagaav medrel ni ilt muu bn
2017/12/15 66.181.177.202
Zochin
Yuun prokuror shiljsen yu xh yariad bgan uuruu setgetseer emchluulj bsan gej bn sht yumtaim bn arhi uudag eej aav ni zuvshuurdug l gene uuruusuu boldii bn
2017/12/15 66.181.177.202
Зочин
Шүүх хурал нь тэгээд юу болсон бэ?
2017/12/15 202.21.112.226
Zochin
Ene uuruu joohon yumtaim bish u unen hudal ni medegdehgui uuruu emegtei yum bj arhi dars uugaad l balai yum yariaf bhiim
2017/12/15 66.181.177.202
Bi
Shudarga bus, muu muuhai zuiliin toloo temtsej bgad bayar hurgie!
2017/12/15 124.158.74.120
Эн
Охин архи ууж болно хөвгүүд түүнийг хүчиндэж болохгүй. Уух зүйлд хориотой зүйл хийж болохгүй юм.
2017/12/15 122.201.22.65
Зочин
16 настай охиндоо архи уухийг зевшеердег ээж байх уу ээждээ гомдмоор юм бишуу еерее замбараагуй охин бнаа
2017/12/15 119.40.103.3