8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобусны хөдөлгөөний удирдлагын төвийг бүрэн засварлалаа

2017-11-17 09:42:00

 

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатарын өгсөн үүргийн  дагуу хуучирч элэгдсэн 5*9м хэмжээтэй, 10.2м өндөртэй, 2.4 тн үүдний танилцуулга самбарыг шинэчилж, 1 дүгээр баазын автобусны хөдөлгөөнийг удирдах төвийг засварлан, гадна пасадыг будлаа. Засварын ажлын хүрээнд 648 м2 талбайг эмульсдэж, 720 м2 талбайг будан, 144 м2 паркетэн шал, 23 хаалгыг шинэчилэн, 450м2 гадна пасадны ажил хийсэн байна.

 

Удирдлагын төвийн  1, 2 давхар, зоорь, 00-ын өрөөний хана, шал, хаалга, таазанд  дотор заслын ажил хийж, гадна пасадыг шинэчилж будсанаар  барилга байгууламжийн эмх цэгц зохион байгуулалт,ашиглалт сайжирч, ажилчид дулаан тохилог орчинд ажиллах нөхцөл бүрдэн, орчны тохижилт сайжирсан юм. 

 

Танилцуулах самбар байрлуулах хэсгийн өмнөх эвдэрч,  борооны ус тогтдог 500 м талбайг өмнө нь инженер техникийн ажилтнууд байгууллагын дотоод нөөц бололцоонд тулгуурлан засаж, 6 машин дайрга асгаж, 4.5 тонн индүүгээр индүүдэн тэгшлээд байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл