8o
Улаанбаатар хот
mobile menu

2017 оны ажлаа дүгнэж шилгүүдээ тодрууллаа

2017-12-18 10:13:00

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн 2017 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн, цаашид хийх ажлаа ярилцаж шилдгүүдээ шалгарууллаа. Өнгөрсөн онд тус нэгтгэлийн хамт олон амжилт бүтээл ихтэй, хийж хэрэгжүүлсэн ололт амжилтаар дүүрэн шинэ оноо угтлаа.

Шинэ жилийн арга хэмжээг “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар нээж үг хэлсэн.  Тэрбээр “Нэгтгэлийн хамт олон энэ жил олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд олон шинэлэг ажлуудыг санаачлан хийж засварт удаан зогссон 15-н троллейбусны их засвар хийж,  шугамын үйлчилгээнд гарган,  ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 150 хүүхдийн “Бүтээлч багачууд” цэцэрлэгийг ашиглалтанд оруулж, 180 айлын орон сууц барилгыг барьж эхлээд байна. Манай хамт олны дундаас улсын баяр наадмаар Монгол улсын харцага, заан цолтон төрсөн гээд дурьдвал амжилт бүтээл их байна. Ирэх ондоо энэ амжилтаа улам ахиулан ажиллаарай” гэв.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээгээ бүрэн хангалттай буюу 96% биелүүлсэн нь  өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8,5%-р өссөн үзүүлэлттэй байна.

Өдөр тутмын шугам замын хяналтыг сайжруулснаар шугамын үйлчилгээнд ажилласан цагийн гүйцэтгэл өмнөх оноос 1,5% нэмэгдүүлсэн.  Жолооч нарын тэрэг дамжилтыг таслан зогсоож, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийснээр техникийн эвдрэл, саатал буурч өдөр тутмын өглөөний гаралт, оройн буултын гүйцэтгэлийг өмнөх оноос  0,5% нэмэгдүүлж ажиллаж байна. Өдөр тутмын хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой болгосноор өмнөх оноос 1,1-р % ээлж солилт нэмэгдсэн. Зам тээврийн осол зөрчил өмнөх оноос 29.9%-р буурууллаа.

Шугам замд саад учруулсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх оноос 6 дахин буурсан байна.

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил өмнөх оноос 4 дахин буурсан байна.

Тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлын коэффицент 2016 онд  90,4% байсан бол 2017 онд 92,9% болж 2,5%-иар өссөн үзүүлэлттэй байна.

2016 онд замд эвдэрсэн тээврийн хэрэгслийн тоо 10.36 дахин буурсан.

Цахилгаан хангамжийн албаны хэмжээнд цахилгааны саатал 2016 онд 299 цаг гарч байсан бол 2017 оны  хэмжээнд 173 цаг гарч 1.7 дахин буурсан үзүүлэлттэй байна.

2017 оны 3 дугаар улирлын байдлаар 2016 оны 3 дугаар улиралтай харьцуулахад:

  1. Нийт орлого 1,208.3 сая төгрөгөөр нэмэгдсэн
  2. Алдагдлыг 967.3 сая төгрөгөөр бууруулсан
  3. Нэг төгрөгийн орлогод ногдох зардал 4 хувиар буурсан.

Алдагдлыг өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 2,1 дахин буюу 1,9 тэрбум төгрөгөөр  бууруулж ажилласан

2016 оны санхүүгийн тайланд “Нийслэл аудит” ХХК аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” санал дүгнэлттэй гэрчилгээ олголоо.

2016 онд 80 удаагийн сургалт зохион байгуулж 3795 хүн хамрагдсан бол 2017 онд 163 удаагийн сургалтанд 7205 ажилтан хамрагдаж 50,3%-иар өсч сургалтын чанар дээшилсэн.

Жолооч нарын дунд  “Санал гомдол, осол зөрчилгүй ажиллах” 3 сарын аян,  Ур чадвар уран жолоодлогыг тэмцээн зохион байгуулж ур чадвар хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажилласан. Уран жолоодлого ур чадварын тэмцээнд өнгөрсөн онд 30 жолооч хамрагдаж байсан бол 2017 онд 739 жолооч  буюу 75,3%-иар өсч жолооч нарын жолоодлогын ур чадвар дээшилсэн гээд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд гар бие оролцон, хамт олноо манлайлсан ажилчдын төлөөллийг шинэ жилийн үеэр шагналаа. Үүнд:

 

Хэлтсийн 2017 оны Шилдэг ажилтан
1 ЗУХНХ 3-р бааз Үйлчлэгч Самбуу Бямбадолгор ЗУХНХ-ийн 2017 оны Шилдэг ажилтан
2 ТҮБТХ 2-р бааз Ээлжийн инженер Буриад Баянжаргал ТҮБТХ-ийн 2017 оны Шилдэг ажилтан
3 ТТБТХ 1-р бааз Ерөнхий механик Батцэнд Сайнхүү ТТБТХ-ийн 2017 оны Шилдэг ажилтан
4 СБХ Нэгтгэл Эдийн засагч Дониддэмбэрэл Батболд СБХ-ийн 2017 оны Шилдэг ажилтан
5 ЦХА 2-р бааз Цахилгаанчин Ойдов Мөнхжаргал ЦХА-ны 2017 оны Шилдэг ажилтан
2017 оны Хамгийн шилдэг жолооч, засварчин
6 ТТБТХ 3-р бааз Автын засварчин Балтсүх Мөнхтулга ТТБТХ-ийн 2017 оны Шилдэг Засварчин
7 ТҮБТХ 1-р бааз Жолооч Батхуяг Чимэддорж ТҮБТХ-ийн 2017 оны Шилдэг Жолооч
8 ТҮБТХ 2-р бааз Жолооч Дамдинсүрэн Гантөмөр ТҮБТХ-ийн 2017 оны Шилдэг Жолооч
9* ТҮБТХ 3-р бааз Жолооч Борхүү Баасанжав ТҮБТХ-ийн 2017 оны Шилдэг Жолооч

Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч ЗТН-ын Сургалтын менежер Ц.Булгантамир,

  • Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч 1-р баазын ахлах нягтлан Д.Алтанчимэг
  • Тэргүүний залуу шагнал 1-р баазын нягтлан Э.Ууганзаяа
  • Тэргүүний залуу инженер 3-р баазын Засварын инженер Ц.Батхуяг,
  • Тэргүүний залуу инженер ээлжийн инженер 3-р баазын Э.Соёл-Эрдэнэ
  • Хөдөлмөрийн  алдар  медаль 3-р баазын засварчин Б.Жадамбаа
  • Хөдөлмөрийн алдар медаль  1-р баазын 1-р хэсгийн шалгагч Д.Цэмбэл,
  • 2-р баазын 1-р хэсгийн жолооч Б.Эрдэнэ-Уул
  • Хөдөлмөрийн алдар медаль  3-р баазын 3-р хэсгийн жолооч Б.Ууганбаяр
  • Хөдөлмөрийн алдар медаль  1-р баазын 2-р хэсгийн жолооч Д.Бямбажаргал,

 

Залуучуудын холбоо, Сүхбаатар дүүргийн  шагналаар:

 

  • Тэргүүний залуу инженер 1-р баазын засварын инженер Г.Авлай
  • Тэргүүний залуу инженер 2-р баазын цахилгааны инженер А.Түвшинжаргал,
  • Тэргүүний залуу инженер , шалгах механик Д.Цэрэнбаатар
  • Тэргүүний залуу инженер засварын инженер Г.Энхмэнд
  •       Тэргүүний залуу инженер 3-р баазын засварын инженер Г.Дамдинрагчаа,

Тэргүүний залуу инженер тоо бүртгэгч Б.Тавинтууль

Сүхбаатар дүүргийн “Хөдөлмөрийн алдар” 3-р баазын 2-р хэсгийн жолооч  Ч.Алтангэрэл

  • Сүхбаатар дүүргийн “Хөдөлмөрийн алдар” 3-р баазын 3-р хэсгийн жолооч Б.Алтантуяа
  •       Сүхбаатар дүүргийн “Хөдөлмөрийн алдар” 3-р баазын 3-р хэсгийн жолооч Г. Хүрэлсүх

Сүхбаатар дүүргийн “Хөдөлмөрийн алдар Нэгтгэлийн нярав ” Д.Энх-Амгалан

 

            Сүхбаатар дүүргийн  “Хүндэт тэмдэг”, Нийслэлийн Засаг даргын  “Жуух бичиг” -ээр:

*   Сүхбаатар дүүргийн  “Хүндэт тэмдэг” 3-р баазын биеийн тамирын арга зүйч Н.Мөнхжаргал

  • Сүхбаатар дүүргийн . “Хүндэт тэмдэг” 3-р баазын тэрэг тавигч Д.Идэрмөнх
  • Сүхбаатар дүүргийн  Хүндэт тэмдэг” 3-р баазын Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажилтан  А.Серикбол

Сүхбаатар дүүргийн  . “Хүндэт тэмдэг” 3-р баазын шалгагч Д.Анхсувд

*  Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” 1 дүгээр баазын жолооч Т.Алтанбагана

* Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” 1 дүгээр баазын шалгагч Д.Цэмбэл

* Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” 1 дүгээр баазын шалгагч Д.Бямбажав

* Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” Нэгтгэлийн аж ахуйн менежерЧ.Цацралт-Од

* Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” Нэгтгэлийн тооцооны нягтлан бодогч Б.Энхтуяа

Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” Сургалтын албаны дарга Б.Төөрүүл

 

        Нийслэлийн  шагналаар: 

  1. Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” 3 дугаар баазын жолооч Б.Нямпүрэв
  2. Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” 3 дугаар баазын Техник, технологийн албаны ахлах инженер Ж.Батхүрэл
  3. Нийслэлийн “Тэргүүний ажилтан”-наар Ч.Эрдэнэ-Очир
  4. Нийслэлийн “Тэргүүний ажилтан”-наар 3 дугаар баазын 2 дугаар хэсгийн дарга Ц.Дашцоодол
  5. Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” 1 дүгээр баазын засварчин Д.Ширзана
  6. Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” 3 дугаар баазын Хүний нөөцийн ахлах менежер Л.Тулга
  7. Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” 3 дугаар баазын ээлжийн инженер Н.Алтантуяа нар тус тус шагнагдлаа. Энэ үеэр азттай үзэгч азтай ширээг тодруулан гадаад, дотоодод аялах эрхийн бичиг, цахилгаан бараагаар урамшууллаа.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл