8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийн мэдээлэл авах эрх Элчин сайдын яамдын түвшинд зөрчигдсөөр байх уу

2017-12-15 10:38:00

Саяхан нэгэн гэр бүл ээжийгээ Энэтхэг улсад эмчлүүлэхээр тэндхийн Монголын Элчин сайдын яамнаас мэдээлэл авахаар холбоо барьсан ч бүтэлгүйтсэн байна. Үргэлжлүүлэн интернэтээс хайлт хийсэн ч тус улсад хэн гэдэг хүн элчин сайдаар суудаг, ЭСЯ нь Дели хотын хаана байрладаг гэх мэт наад захын мэдээллийг олж авч чадаагүй аж. Энэтхэг дэхь Монголын Элчин сайдын яамны вэб сайт гэхэд 2016 оны нэгдүгээр сараас хойш огт шинэчлэгдээгүй бөгөөд тэндээс мэдээлэл олж авах нь бүр боломжгүй асуудал болсон байна. 

Ингээд Монголын нэгэн гэр бүл Энэтхэг дэхь Элчин сайдын яамтайгаа холбоо барьж чадаагүй нь энэ. Үүнээс үүдэн манай сайт Монголоос гадаадад суугаа Элчин сайдын яамд идэвхтэй ажилладаг эсэх, монголчууддаа хэр их мэдээлэл өгч чаддаг гэх асуултад хариулт ирж Элчин сайдын яамдын вэб сайтаар зочилж үзлээ. Ингэхэд 29 орны Элчин сайдын яамны 13 нь л вэб сайтаа идэвхтэй хөтөлж мэдээлэл оруулдаг байна. Харин үлдсэн нь 2014 оноос хойш вэб сайтаа шинэчлээгүй байсан ба бүр зарим нь мэдээлэл өгдөг тусгай хуудас ч үгүй ажиллаж байна. 

Энэ бол зөвхөн вэб сайтын хөтлөлттэй холбоотой асуудал биш юм. Энд дээрх шиг хүмүүсийн Элчин сайдын яамнаасаа мэдээлэл, үйлчилгээ авах эрх зөрчигдөж буй асуудал. Тухайн улсад зорчихоор мэдээлэл хайж буй иргэд нэн тэргүүнд тэнд ажиллаж буй ЭСЯ-ныхаа вэб сайт руу ханддаг. Гэтэл 2014 оноос хойш огт шинэчлэгдээгүй бас тус улсын ЭСЯ ямар ажил хийсэн, хэн гэх хүн сайдаар нь ажиллаж байгаа ер нь тухайн оронд зорчиход юуг анхаарах ёстой гэх мэт хамгийн энгийн мэдээлэлгүй байгаа нь манай ЭСЯ-ыг хэрхэн ажиллаж буйг харуулж буй дүр зураг юм. Манай иргэд тас харанхуйгаар гадаадад зорчиход нөлөөлж буй нэг зүйл нь энэ байж ч мэдэх юм. Иргэдээ мэдээллээр хангах хамгийн энгийн ажлыг хийж чадахгүй байгаа ЭСЯ гадаад харилцааг өргөжүүлэх асуудалд анхаарч ажиллаж байгаа гэдэгт эргэлзэнэ. 

Бүхэл бүтэн улсыг төлөөлж гадны улсад ажиллаж буй Элчин сайдын яамд нь ийм "унтаа" байж болох уу. 

Манай улс нийт 29 оронд Элчин сайдын яам, 14 улсад консулын газраа ажиллуулдаг. Элчин сайдын яам нь Консулын газраасаа үйл ажиллагааны хамрах хүрээ, бүтэц, зохион байгуулалтын хувьд хавьгүй илүү. Ер нь аливаа улсын Элчин сайдын яам болон тэнд ажиллаж буй дипломат ажилтнууд нь эх орноо гадны улсад төлөөлөх мөн тэнд амьдарч буй монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах гол үүрэгтэй байдаг. Эрх ашиг гэдэгт мэдээллээр хангах үүрэг ч багтана. Уг нь Элчин сайд нар эндээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга очихоор айлчлалд алхахаас хавьгүй илүү үүрэг хүлээх хүмүүс шүү дээ. 

Ингээд гадаад дахь идэвхгүй, унтаа ЭСЯ-ын мэдээллийг хүргэе.

 

Энэтхэг улс дахь Монголын Элчин сайдын яамны албан ёсны хуудас дахь мэдээлэл 2016 оноос хойш огт шинэлэгчдээгүй байгаа бөгөөд хэн гэдэг эрхэм энэ улсад Элчин сайдаар ажиллаж байна вэ? 

Польш улсад суугаа Элчин сайдын яамны вэб сайтын өнөөдрийн дүр төрх

42 000 монгол иргэн ажиллаж, амьдардаг Сөүл дэхь Монголын ЭСЯ-ны иргэдэд мэдээлэл өгдөг албан ёсны вэб сайт нь ядруухан мэдээлэлтэй бас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй аж. 

Бельгийн Вант улс дахь ЭСЯ-ны вэб сайт ч мөн ижил. 

Франц дахь ЭСЯ-ны фэйж хаягт нэг ч мэдээлэл алга. 

Энэ мэт вэб сайтаа хөтөлдөггүй, иргэддээ мэдээлэл өгдөггүй маш олон ЭСЯ байна. Харин Берлин болон Ром, Астана дахь ЭСЯ идэвхтэй үйл ажиллагаа явуулж түүнийгээ иргэддээ мэдээлдэг байгаа юм. Ер нь  манай ихэнх ЭСЯ мэдээллийн эрин зуунд болхи хоцрогдсон хэв загвартай веб сайтуудтай байгааг ч анхаарах хэрэгтэй болов уу.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Санал
Энэ мэтээр иргэд өөрсдөө мэдээлэл хийж бусдад хяналт тавьж байвал ажил өөдлөх байх да,шүүмжлжлийг иргэд бодитой өгөх нь ойлгомжтой,учир нь ямар ч хувийн эрх ашиг сонирхолгүй байдаг
2017/12/17 202.9.43.226
Гомдолтой
Харамсалтай байна,мэргэжлийн бус хүмүүс томилогдоно,тэгээд ажлаа мэдэхгүй ямар ч залгамж чанар гүй ,томилогдох бүртээ шинээр ажлаа эхэлдэг ,завай бадаг тул гадуур их явна,
2017/12/17 202.9.43.226
дампуу монгол
Жонхуурсан дампуурсан төр улстай гэдэгээ мэддэггүй монгол үхэрүүд үү.айн. дэлхийн улс орнуудад элчин сайдын хэрэг алгаа гэдгийг харуулаад бгаа юм биш үү .
2017/12/15 66.181.189.49
Zochin
Bas hyatadadad bdag hayag bdaggui sh dee.
2017/12/15 112.255.1.195
zo
Yamar ch medleggui humuus hamaatan sadnaara suuj baidag.naad zahiin medleggui humuus suuj bdag.omnoos n ichdegiiin.
2017/12/15 103.229.121.206
Zochin
Novshnuud chin tend odoo mgol ulsiig toloolood yu hiij suudag malnuud ve,bugd ah duu hamaatnuudaa oodon tatad avaad yavchdag nogooduulen yamar ch mergejliin buskomputer chbajiluulaad yavj chadadgui ma
2017/12/15 112.255.1.195
нээрээ арай дэнүү юм аа
нээрээ арай дэнүү юм аа
2017/12/15 103.229.120.225