8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Хурцын томилгоог УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

2017-12-15 11:03:46

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилуулахаар өргөн барьсан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй гишүүд томилгоог нь хэлэлцэхээсээ өмнө нээлттэй сонсгол явуулах хүсэлт гаргасан.  Гэвт Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нээлттэй сонсгол явуулах журмаа батлаагүй байгаа учраас томилгооны нээлттэй сонсгол явуулах боломжгүй гэдгийг Өргөдлийн байнгын хорооноос өгсөн.  УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр “Нэгэнт Өргөдлийн байнгын хороо өргөдлийг нээлттэй хэлэлцүүлэх боломжгүй гэсэн хуулийн заалт байгаа тул маргааш Элчин сайдын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцье” гэсэн. Үүний дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл