8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөн Билэгтэн Г.Намчин-Иш: Бичин жил монголчуудад ээлтэй жил байна

2016-01-22 08:12:00

“Зөн билгийн тулаан-6" тэмцээний 2014 оны тэргүүн байрын шагналт, шилдэг зөн билэгч Г.Намчин-Иштэй ярилцлаа.

-Таныг "Зөн билгийн тулаан-6" тэмцээнд тэргүүн байр эзэлсэн, шилдэг Зөн билэгч гэдгээрээ нь хүмүүс сайн мэднэ. Та зөн билгийн мэдрэмж, чадвараа хаанаас авдаг вэ?

-Зөн билгийн чадвар, мэдрэмж  бол хүн бүхэнд байдаг. Өөртөө итгэсний хамгийн том илрэл бол зөн билэг. Энэ нь ямар учиртай вэ? гэхээр хүн бүхэнд байгалиас заяасан зөн билэг гэж байдаг.  Тухайлбал зових татах, хар дарсан муухай зүүд зүүдлэх, өглөө эрт хэрээ дуугарах  муу гэх мэт энэ бүхнийг хэрхэн яаж тайлах вэ гэдэг нь тухайн хүний мэдрэмж юм. Харин миний хувьд бусад хүмүүсээс илүү зөн билгийн чадвараа хөгжүүлж чадсан. Яаж хөгжүүлж ирсэн бэ гэхээр хүүхэд байхаасаа эхлээд энэ талаар их сонирхож уншиж судлаж эхэлсэн. Тиймээс миний зөн билгийн мэдрэмж илүү хөгжсөн гэж ойлгож болно. Түүнээс биш ямар нэг бурхан, онгод тэнгэр, ер бусын зүйлээс болж байгаа юм биш. Ер нь итгэл, сэтгэл, зүтгэл гэж хэлж болно.

- “Зөн билгийн” тулаан тэмцээнд яагаад оролцох болсон бэ? Өөрийгөө ялагч болно гэдгийг мэдрэмжээрээ мэдэж байсан уу?

- Хүн ямар нэгэн тэмцээн уралдаанд орохоор болвол өөрийн хүсэл зорилгоороо орох нь чухал. Хэн нэгний зөвлөсөн, шахалтаас болж орвол амжилт гаргах нь ховор. Миний хувьд “Зөн билгийн” тулаанд орохыг өөрөө хүссэн. Ер нь бусад төрлийн тэмцээн уралдаанаас энэ төрлийн зүйл нь их хэцүү бодитоор болон далд ухамсараар дайтдаг тэмцээн. Би өөрийгөө түрүүлнэ гэдгээ хагас пиналд үлдэх үед өөрийн зөн совин мэдрэмжээрээ мэдсэн.

-“Зөн билэг” гэдэг ямар нэгэн шашинд хамаарагдаг болов уу?

- Дэлхийн зөн билэгт ямар нэгэн шашин шууд хамааралтай байдаг. Котолик, Есүс христис, шарын шашин, бөөгийн онгодтой шууд холбоотой зөн билэгтэн ямар нэгэн шашны урсгал дор заавал явдаг. Энэ бол зайлшгүй үнэн. Зөн билэг гэсэн бие даасан салбар байхгүй. Би өөрийнхөө зөн билгийг тэнгэр шүтлэг, байгаль дэлхийгээ хайрлах, монголчуудын уламжлалт ёс суртахууханаас мөн бөөгийн шашинаас олж авдаг.

- Та өөрийн төрж өссөн нутгийнхаа талаар яриач. Танай удамд бөө хүн байдаг уу?

-Би халх хүн. Хөвсөл аймгийн Шинэ-Идэр суманд төрж өссөн болохоор шашин, тэр дундаа бөөгийн шашны талаар хар багаасаа мэддэг байсан. Гэвч одоо л  "Бөө" "Улаач" гэдэг ойлголтыг өөрийнхөө хувьд мэдэж, тайлж байна. Одоо өөрийгөө бөө юмуу лам гэж тодорхойлохыг хүсэхгүй байна. Зүгээр л “Зөн билэгтэн” гэвэл таарах байх. Нэг ёсондоо монголын анхны мэргэжилийн “Зөн билэгтэн” болохыг хүсч байна. Харин  манай өвөг дээдэс, миний угсааны язгуур гарвал бөөгийн удамтай байсан гэдэг түүхэн баримт бий. Миний хувьд 2009 онд бөөгийн онгодоо авсан. Урьд нь беөгийн талаар мэдэхгүй, 10 гаруй жил бөөгийн амьдралаар амьдарч ирлээ. Миний өвөг эцэг Гэндэн бөө гэж Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Их хэсгийн залгаат гэж сайхан энергитэй, бөөгийн онгод тэнгэртэй хүн байсан. Ээжийн минь талаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Цагаан шүхэрт гэж том лам хүн байсан юм билээ.

- Танд дээр ирж байгаа хүмүүст зовлон бэрхшээл тохиолдсон түүнийг хэрхэн давж гарах талаар асуух гэж ирдэг байх. Хүмүүсийн зовлон бэрхшээлийг үргэлж сонсох хэцүү байх.

- Тиймээ жаргал, зовлон хоёрын дунд л сууж байна даа. Эмчээс ч илүү хариуцлагатай ажил хийж байна шүү. Хүмүүс эмч дээр очихдоо зөвхөн өвчин зовиураа л хэлж ярьдаг бол надад дээр ирж байгаа хүмүүс өвчин зовлонгоо, хайр сэтгэлээ, ар гэрийн амьдрал, ажил төрөл ирээдүйн амьдралаа ямар байх талаар ярьж асуудаг. Тийм болохоор эмчээс илүү гэж хэлж байгаа юм. Хүмүүс сайхан мэдээ сонсъё, яаж өөрт тулгамдаж буй асуудлаас гарах вэ гэж лам бөө нар дээр очдог болохоос биш. Дарамтанд оръё гэж очдоггүй. Зарим нэг лам бөө нар шууд дарамтанд оруулдаг. Чи бөө болохгүй бол болохгүй юм байна. Чи ийм засал хийлгэхгүй бол ингэнэ гэх байдлаар шашны системийг буруугаар ашигладаг хүмүүс цөөнгүй байна. Хэрвээ би нэг хүнийг үзээд буруу зүйл хэлбэл тэр хүн амьдралаа буруугаар удирдаж явна биздээ. Тиймээс би маш хариуцлагатай ажил хийж байгаа хүн. Монголд хүн өвчин туслаа гэхэд хамгийн эхлээд яах аргагүй эмнэлэгт очно. Эмнэлэг ангааж дийлэхгүй бол лам, бөө, янз бүрийн төвүүд дээр очдог. Тэгээд сонголт дуусч байна ингээд л тэр хүн мөнх бусыг үзнэ гэж үздэг. Гэвч бурхан хүнийг бүтээхдээ асар их зүйлийн хамт бүтээсэн байдаг. Тухайлбал бодох, сэтгэх, хийж бүтээх, хэлж ярих гэх мэт. Гэтэл хүний сайн сайхны төлөө, хүнийг аврахдаа 5 зүйлийг бүтээсэн гэдэг. Гэвч хүний тусын тулд 5 зүйлийг бүтээсэн юм биш. Хүмүүст маш олон замуудыг хэн бүтээж өгсөн бэ гэдгийг хүмүүс огт мэддэггүй. Миний хувьд өшөө их шинэ замуудыг нээхийг эрмэлздэг. Жишээлбэл Цыган бөө, Дархад бөө, Якут бөө, оросын зөн билэгтэн нар хүнийг эмчлэхийн тулд сайхан амьдруулахын тулд яаж эмчилдэг, ямар арга туршлага хэрэглэж байна. Үүнийг л монголд нэвтрүүлэх хэрэгтэй энэ миний гол зорилго.

- Ямар ч шашин  хүн төрөлхтний тусын тулд байдаг гэдэг. Таны шашны тухай ойлголт

-Миний хувьд бөөгийн болон шарын шашин аль алинд нь үгүйсгэл хийдэггүй. Харин авч явж байгаа хүмүүс нь чин шударга, үнэн зөв байгаасай гэж боддог. Шашинд өөрт нь огтын буруу байхгүй. Харин шашныг нийгэмд нэвтрүүлж байгаа хэн нэгэн бөө, лам нар манай шашин зөв бусад хэрэггүй гэх байдлаар хүнд шашны тухай буруу ойлголт төрүүлэх, өөрийн үзэл бодлоо шашинаар дамжуулж тулгах зэрэгт нь шашныг нэвтрүүлэгч нар хамгийн их буруутай байдаг. Үүнийг маш зөвөөр хүмүүст ойлгуулах нь чухал. Тийм учраас хэн ч байсан шашны тухай ойлголтыг үгүйсгэх ёсгүй. 

-Таны хувьд ямар засал домыг сайн хийдэг вэ?

-Айлын өвдсөн хүүхдийг босгоод ирж чадна, архинд орсон хүнийг архинаас гаргаж чадна, авгай хүүхдийг эргүүлж чадна, ад муу зэтгэрийн дарж чадна гэж хэлж чадахгүй. Би бол сулын сул, доройгийн дорой нэгэн. Харин байгаль бол хүчний дээд юм. Би харин байгаль, хөх тэнгэртэйгээ уялдаа холбоотой байснаар хамгийн хүчирхэг нэгэн болж хувирах боломжтой. Тиймээс хүн хичээж, сурвал бүх тал дээр боломж бийг хардаг. Бүх талыг сурсан гэж харах юм бол бүх тал чамд хаалттай харагдана. Сэтгэл ханалт гэж хүнд байх хэрэггүй зүйл. Хүүхэд эдгээчихсэн болохоор "мундаг" гэж ерөөсеө ханаж болохгүй. Хүн байнга сурч, өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Тиймээс би аль аль талыг нь сурчих юмсан, тэрийгээ төгс байлгахсан гэж хичээдэг. Би лам болоод бөө хүнийг хүндэлдэг. Гэхдээ тэд хамгийн гол нь үйлчилгээгээ зөв хүргээсэй л гэж хүсдэг. Ар Монголын аавын хүүхдүүд арал бяр, ухаан санаа, бие цогцос бүхнээрээ жигд байх ёстой.

Гэтэл өнөөгийн Монгол залуус энэ бүхнээ арай өөр зүйлд ашигладаг болжээ. Юмны үнэ цэнэ биш мөнгө тегрөгийн араас, үерхэл нөхөрлөл биш хардалт сэрдэлтийн араас өөрийн оюун ухаанаа зардаг болсон юм болов уу. Тэрийг нь өөгшүүлэгч нар олон болж. Лам бөө дээр очиж хараал жатга хийлгэхээс эхлээд хар муу санаа өвөрлөгчид, үзэн ядагчид дүүрчээ. Энэ бүхэн нэг талдаа нийгмийн их муухай хөшүүрэг юм даа. Хүн хүндээ итгэхгүй байх нь улс үндэстэн мөхөхийн дохио ч юм бил үү. Цаг зуурынх л байгаасай. Бөө, лам ялгаагүй ямар нэгэн ид шидийг хэрэглэх гэж байгаа бол төгс хэрэглэ, эс чадвал бүү хэрэглэ. Тийм ч учраас би бөөгийн дохио, онгодын дохио, ламын номын шидийг гаргахгүй байхыг хичээдэг. Тэр бүхэн намайг дагаад явах учраас би дутуу дулимаг хийх вий гэхээс эмээж, "алдсан ч, оносон ч өөрийнхөө оюун ухаан, мэдэрхүйд итгэе дээ" гэж еерийнхөө шийдвэрийг гаргадаг.

-Та монголын зөн билгийн тулааны ялагч болсоноос хойш хөдөө орон нутагт лекц тавьж байгаа гэсэн та лекцийнхээ тухай яриач

- Би 2014 оны 3-р сарын 1-ны өдөр “Зөн билгийн тулаан”-ы аварга болсоноос хойш “Монголын сайхан аав ээжүүдийн хүндэтгэл бахархалын өргөө” гэсэн сэдэвтэй бүтээл гаргасан. Түүнийхээ дагуу энэ орчлон дэлхий ертөнц дээр амь, наснаасаа илүүтэйгээр үр хүүхдийнхээ төлөө цаг ямагт сүслэж залбирч байдаг. Ижий аав нарынхаа суу алдар, гавьяаг мөнхлөх зорилготой. “Монголын сайхан аав ээжүүдийн хүндэтгэл бахархалын өргөө”-г бүтээхийг зорьж байна. Энэхүү хүндэтгэл бахархалын өргөөнд 1000 ширхэг монгол аавын буян заяа хийморь сүлд шингэсэн хөшөө цогцолбор байна. Нөгөө талд нь 1000 ширхэг монгол ээжийн буян заяа шингэсэн монгол эмэгтэй хүний шингэсэн хүндэтгэлийн цогцолбор байна. Энэхүү хоёр цогцолборт хүмүүс залбирч сүслэж үр хүүхэд, хань ижилээ даатгах, өвчин зовлонгоо ангиржуулах, эд хөрөнгөө арвижуулах гэх мэт. Энэ олон хүмүүсийн сүсэг бишрэл энергийн төвийг бий болгохын төлөө ажиллаж байна.  

- Энэ 2016 оны өнгө монголчуудад хэр ээлтэй жил байх бол Бичин жил ороо бусгай болно гэх юм

-Янз бүрийн ном сонин зурхайн дээр цас зуд их байна гэж ярьж байгаа. Олны ам ортой гэж нийтлэг зүйл байна. Цас зуд ихтэй, зуд болж байгаа  нь тодорхой болсон. Ийм ийм таагүй үйл явдал болно гэдгийг хүмүүс тодорхойлсон мөртлөө яаж арах арга замыг хэн ч хэлээгүй байгаа. Миний хувьд 2016 оныг хүн сайн бодлыг 1000 удаа дахин бодоход амьдрал дээр бодитоор шууд хэрэгжинэ. Харин хүн муу бодлыг 1000 удаа бодоход тэрхүү муу бодол биелэлээ олно гэж үзэж байгаа. Зуд болноо гээд л хүн бүхэн мөрөөсөөд байвал зуд болно. Зун сайхан болноо гээд байвал сайхан л зун болно. Харин улс төрийн байдлын хувьд нилээн хөдөлгөөнтөй байх нь ойлгомжтой. Учир нь сонгуулийн жил шүү дээ. Ард иргэд бүх нийтээр сайн сайхан бодлыг тээж түүнийгээ ярьж хэлж байвал муу зүйл огт тохиохгүй гэж хэлмээр байна.  Монголчууд хоол ундаар хэзээ ч дутахгүй сайхан жил болно гэж бодож байна.

- Хоол ундаар дутахгүй гэснээс хямрал гэж яриад байгаа зүйл гайгүй болно гэсэн үү?

-Би хүнээсээ олон малтай улс гүрэн байдаг гэж огт сонсоогүй юм байна. Харин малнаасаа олон хүнтэй улсыг маш олон мэднэ. Монголчууд 50 сая малтай болоод 5 сая хүн амтай болоогүй байна. Тиймээс монголчуудыг оюун ухаанаар нь өлсөгчихгүй бол ходоод нь хэзээ ч өлсөхгүй ард түмэн. Бид сэтгэл зүйн хямралыг л давах хэрэгтэй.

Д.Дэрэм 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zun bileg sonirhogch
mongol hvnii zun sowing vnlvvlel gesen ene zalyyg demjeerei amjilt hvsie
2016/01/26 103.17.108.42
gjee
saihan zuil boddog sain zaluu bn neeree hun sain saihniig bodood baival sain yavdgiin shuu
2016/01/26 103.17.108.42
Zalilagch
Ene chin ugaasaa zalilagch shu bolgoomjlohgui bol mungu l nehne mungu avchiraa l gene uur yu ch chadahgui neeree shu
2016/01/24 103.17.108.42
hvn
sain zviliig saar zaawal dagdag ni jam iymdaa minii dvv hicheegeerei setgelee mohooj bolohgvi
2016/01/23 103.17.108.42
Худалч шулаач
Очингуут л мөнгө л нэхнэ юу ч хэлж чадахгүй чи ээжээсээ төрсөн байна гэх нь холгүй тэгээд засал хийлгэ бас мөнгө нэхнэ засал хийлгэвэл сайхан болно гэж худлаа яриал мөнгө нэхнэ юу ч хэлж чаддагүйм ийм юманд бүү итгэцгээ энэ дор магтаж бичсэн нь өөрөөл орж
2016/01/23 103.17.108.42
МЭДЭЭЖИЙН ЗҮЙЛИЙГ АМАА ОЛОХГҮЙ БУРЖ Л БАЙДАГ
2016/01/23 103.17.108.42
Zochin
Unendee zun bilgiin tulaan yalagch ene ter chini shou yum bna lee. Sh dee. Yamar ih itgej uzuulj blaa. Zugeer mungu ner hundiin tuluu huniig shulsan humuus. Neg uzleg 50000 yamarch ur dun baihgui zasal hiilgewel geden zuun myanga geel suuj baidag arail hu
2016/01/23 103.17.108.42
Baagii
zuv yriatai dajgui zaluu baidag ym. sain helj baidag shuu
2016/01/23 103.17.108.42
aagii
Hvndelj bn
2016/01/22 103.17.108.42
baigal
ih zuv hun bna shuu dagaad bval MONGOL mandan badranaa.mongolchuudaa uudrug setgeleer saihan yum bodoj amidartsgaay
2016/01/22 103.17.108.42
зочин
Сайхан ярилцлага байна.Их л зөв бодолтой хүн юм
2016/01/22 103.17.108.42
зуд болход нохой зовлон болход ийм юмнууд таргална
МАЛАЙЗЫН ӨНГӨРСӨН ЖИЛ БЭЭЖИН НИСЭЭД АЛГА БОЛСОН ОНГОЦЫГ ОДОО ХҮРТЭЛ ДЭЛХИЙ ДЭЭР НЭГЧ ҮЗМЭРЧ ЗӨН БИЛЭГТЭН УДГАН БӨӨ ЛАМ ХАР ХЭЛЖ ЧАДААГҮЙГ ЭНЭ ХҮМҮҮС ХУДЛАА ГЭДГИЙГ ХЭЛЖ ӨГЧЭЭ. ЧИ ТИЙМ МУНДАГ ЮМ БОЛ БИОЛОГИЧ ЛХАГВАСҮМБЭРЭЛ АГСАН, СЭТГҮҮЛЧ БОЛОРМАА АГСАН НА
2016/01/22 103.17.108.42
fg
saihan yriltslaga baina.iim shn ym unshaad setgel sergechihlee.amjilt husiy
2016/01/22 103.17.108.42
fg
saihan yriltslaga baina.iim shn ym unshaad setgel sergechihlee.amjilt husiy
2016/01/22 103.17.108.42