8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх нь сургалт зохион байгууллаа

2017-11-21 12:22:00

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Дотоод хяналтын шалгалтын хэлтэс, Захиргаа удирдлага хүний нөөцийн хэлтсийн хууль эрх зүйн ажилтнууд хамтран жолооч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтаар автобусны камерын системийн хэвийн ажиллагаа, нийтийн тээврийн стандарт, тамхины хяналтын хуулийн талаар  жолооч нарт дэлгэрэнгүй танилцуулсан.

Нийтийн тээврийн жолооч нь иргэдэд үйлчилж байхдаа хөдөлгөөний  үед бүхээгт хүн суулгах, тамхи татах, гар утсаар ярих, зорчигчдын танхимд дуу чангаар тавих, ажлын байрандаа цагийн хуваарийн дагуу байхгүй байх, ажлын хувцас өмсөөгүй ажилд гарах зэргийг хориглодог. Мөн жолооч, шалгагч нар хяналтын камерын дуран чиглэлийг өөрчлөхгүй байх,  зорчигчдыг бэлэн мөнгөөр зорчуулахгүй, цахим карт уншуулахад хяналт тавих үүрэгтэй.

 

Тамхины хяналтын хуулийн хүрээнд бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэлд  тамхи татахыг хориглодог. Дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд  холбогдох хуулийн дагуу сануулах, цалингийн хувийг бууруулах, сахилгын шийтгэл оногдуулах зэрэг арга хэмжээ авч болохыг анхааруулж зөвлөмж өгсөн.

 

Автобусны камерын системийн хэвийн ажиллагааг ханган ажилласнаар зам тээврийн осол, аваар, гэмт хэрэг,элдэв маргаан, харьцааны  зөрчлөөс  хамгаалах боломжийг олгодог. Иймд жолооч та нийтийн тээврийн стандарт,хууль дүрэм, дотоод журмыг мөрдөн ажилласнаар  зөрчил дутагдал, санал гомдлыг түргэн шуурхай, хуулийн хүрээнд шалган, шийдвэрлэх чухал ач холбогдолтой төдийгүй, осол зөрчлийг  бууруулах давуу талтай юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл