ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-ын элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, УИХ-ын 20 гаруй гишүүд нээлттэй сонсгол хийх санал гаргасан ч Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсан. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэгийг Төрийн ордонд хийж байна. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд зохион байгуулагдаж буй нээлттэй хэлэлцүүлэгт Б.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нар дэмжин оролцож байна.
LIVE: ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой нээлттэй хэлэлцүүлэг үргэлжилж байна
2017-12-15 12:34:00