Б.Хурцыг БНСУ дахь Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилохыг УИХ хаалттай хэлэлцэж, гишүүдийн 90 гаруй хувийн саналаар БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжсэн. Ихэнхи гишүүд дэмжсэн ч Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Батнасан нар Б.Хурцыг элчин сайдаар томилох асууудлыг хүч түрэн шийдсэн гэж үзэж буйгаа илэрхийллээ. Б.Хурцыг БНСУ дахь Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилсонтой холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц. Нямдоржоос тодрууллаа.
ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж "Би энэ томилгоог эрс эсэргүүцэж байгаа. Миний байр суурь тодорхой байгаа. Б.Хурцтай холбоотой яригдаад байгаа бүх зүйлүүд бүгд хуулийн байгууллагаар шалгагдана. Би УИХ-ын чуулганы хуралдаанд "Ийм томилгоо хийсэнийхээ төлөөр та нар ичих болно" гэж хэлчихээд гараад ирсэн. Энийг хүлцэнгүй Их хурлын дарга М.Энхболдоос очиж асуу" хэмээн хэллээ.
Ц.Даваасүрэн: Хүч түрээд л асуудлыг шийдчихлээ
2017-12-15 13:00
Б.Хурцыг БНСУ дахь Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилсонтой холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Нээлттэй хэлэлцүүлгийг хийсэний дараа энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Батнасан бид нар танилцуулсан. Хүч түрээд л асуудлыг шийдчихлээ. С.Зоригийн хэргийг асуудлыг эхлээд тодорхой болгох ёстой. Зарим гишүүдтэй холбоотой ч асуудал хөндөгдсөн. Эхлээд Тусгай хяналтын дэд хороогоор ярих ёстой. Өнөөдрөөс эхлээд бие биенээ гүтгэсэн гэсэн юм л яригдаж эхэлнэ" хэмээн хэллээ.
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ
2017-12-15 12:07
Өнөөдөр Төрийн ордонд БНСУ-ын элчин сайдаар томилогдохоор зэхэж буй Б.Хурцын асуудлаар хоёр газар хуралдлаа. Тодруулбал, Б.Хурцыг тус албан тушаалд томилогдохыг эсэргүүцэж, УИХ-ын 20 гаруй гишүүд нээлттэй сонсгол хийх санал гаргасан ч Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсан. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Энэ үйл явдалтай давхцаж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Б.Хурцын томилгоотой холбоотой асуудлыг УИХ хаалттай хэлэлцэж, гишүүдийн 90 гаруй хувийн саналаар БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжсэн байна.