8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн ходоодны хорт хавдар тусчээ

2017-12-15 13:55:00

Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав

Монголын их яруу найрагч, Хөдөлмөрийн баатар  Бавуугийн Лхагвасүрэн БНСУ-д шинжилгээ өгч, ходоодны хорт хавдартай гэсэн онош гарчээ. Эдүгээ 73 настай эрхэм Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардал 100 сая гаруй төгрөг хэрэгтэй болсон аж. Ходоодны хорт хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэндээ хэр зэрэг тархсан, хавдрын үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч хийгддэг байна.

Энэ талаар сэтгүүлч Болдко цахим хуудастаа, “Монголын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ах маань бие тааруу Солонгос улсад шинжилгээ өгч явна. Дөнгөж сая шинжилгээний хариу баттай гарахад ходоодны хорт хавдар гэж оношлогджээ. Яаралтай хагалгаа хийхгүй бол их хүнд гэнэ. Сэтгэл санаа нь жаахан гундуу. “73 насаллаа даа.Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав. Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа ууландаа л нэг очоод ирье. Хэдэн ач гуч зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины гучууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаа юм” гээд санаа алдаж сууна. Хагалгаа нь 100 илүү сая болох юм байна. “Хадгалсан юм байх биш. 1 сарын 10 нд хагалгаанд ор гэнэ. Нутаг буцнаа ууландаа нэг мөргөе” гэсээр сууна. Сэтгэл санааг нь сатааруулах санаатай баахан л дэмий хууч хөөрлөө. Ганцхан ном байгаа Болдкодоо өгнө гэсээр номоо бэлэглэж байна. Сэтгэл эмзэглээд урссан нулимсаа нууж арчив” хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
БУРХАН ХАРЖ БАЙГАА БАЙХАА ТАНЫГ ЭДГЭНЭЭ БОЛНОО БОЛНО ХАНДИВЫН ДАНС БАЙНА УУ
2017/12/18 183.177.100.3
мөөгий
монголоо гэсэн хөх өвгөдийн минь үргэлжлэл юмсан, алтай хангай уул с харна биздээ хандивын данс нээ түмэн олон минь түшнээ ахаа
2017/12/17 202.179.11.10
Саарал
Яруу найргийн ертанцийг нилээн бужигнуулсан гэцгээдэг. Үйлийн үрийг яалтай ч билээ дээ. Тус болох юм сан.
2017/12/17 27.123.212.141
nasiig ni yrtasgaj niiteeree hedleye?...
Mongoliin ard tymen tyslah setgeltei ard tymen dee!!!bygdeeree handibaan zyglyylaya?...
2017/12/16 148.60.92.223
ум ма ни бад ми хум жэнко
ХЕЕРХИЙ МИНЬ ИХ САЙН ХУУХЭМСЭГ ХУН БАЙЖ БИЛЭЭ УРДУУРАА ГАРГАХГУЙШТЭЭ
2017/12/16 103.212.119.97
Saiduud mongo og
Ard tumend odoo mongo baina uu. TEr tord suusan saiduud mongo ogdoggui yum uu
2017/12/16 109.88.129.20
5үеээ үзнээ
Үнэн худалыг мэдэхгүй олон юм бичихээ больцгоо.хүний өвчин зовлонг хүртэл бичиж цацаж суудаг новш их байх юм.уул ус ундалж идээшсэн төрж өссөн газар нутагтаа очоод зүгээр болно та миний ээж шиг 5үе
2017/12/15 66.181.189.49
Tuya
buyntai saikhan buurligaa bugdeeree nileed emchluulie Sarin orlogo n muudaad 20-30 say avch bgaa khumuus maani setgel gargan khanidiv ogno uu
2017/12/15 202.179.25.29
Hn
Zunduu mungu hussan daa odoo yadarsan ard tumnees mungu geed bh shaardlagagui ih ch zusardsan gar
2017/12/15 27.123.214.104
hehe
jenko teriin ugchuuchee
2017/12/15 103.87.255.42
Зочин
Тэрбумаар нь цааш нь хийчихсэн хүмүүс хандиваа өргөцгөөе байлгүй дээр.Тэдэнд бол далайд дусал дайны юм байна.
2017/12/15 182.160.3.124
доо
за яая гэх вэ дээ. хүүхдүүд нь цөм гадаадад байдаг 100 саяыг гаргачих блгүй дээ. алийг бүр ядарсан ард түмнээ мэрэх вэ .
2017/12/15 202.9.43.196
Ulziitugs Purew
Хандив цуглуулья
2017/12/15 59.153.84.122
дэмжигч
Сайн эмчлүүлвэл гайгүй биздээ,хайран хүн,тамхи дэндүү их татдаг юм билээ,болиулмаар юм.
2017/12/15 103.57.95.156
TSedensodnom Battogtokh
Mongoliin ard tvmen ene saihan buuraidaan tuslana bizdee
2017/12/15 202.179.25.161