8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг АТГ-аас шалгаж эхэлжээ

2017-12-15 16:11:00

"Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, үр дүн"-д хийсэн гүйцэтгэлд аудитын шалгалт хийсэн байна. Шалгалт тус салбарт хэрэгжүүлсэн дөрвөн төсөлд 15.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. Уг дөрвөн төслийн гурвыг нь "Анненг повер стэшн экюипмент групп лимитед" компани гүйцэтгэсэн бөгөөд авлигал өгч байж тус тендерийг авсан байж болзошгүй аж. Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж нэгэн компанид давуу эрх олгосон байж болзошгүй хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга асан С.Отгонбаяр, ДЦС-IV ТӨХК болон ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэвээн, Ж.Равдандорж нар ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа 216.2 сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан, Даланзадгад ДЦС-ын турбин шинэчлэх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгосон хэрэгт холбогджээ. Тэдэнд АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
мөги
энэ ч манан шүү дээ
2017/12/17 202.179.11.10
ЗОЧИН
ШАЛГА ШАЛГА БАС ДАХИН ШАЛГА
2017/12/17 202.9.44.76
Zochin
Erchim hvch ulaan baatar tsahilgaan tvgeeh svljee xk ta mun ch ih tanil tal awilga awch hvn ajild awsan da shalgah heregtei
2017/12/16 107.167.103.35
Зочин
Шалгаад шалгаад үр дүн гарахгүй юм чинь атг ажиллах хэрэг бгаа ч юмуу үгүй ч юмуу. Шаал жүжиг
2017/12/15 66.181.182.18
БАТ
ИХ НО ТОЙ НӨХӨР. НӨГӨӨ МОНГОЛ ШУУДАНТАЙ ХОЛБООТОЙ
2017/12/15 92.124.204.148
mgl
sain shalga
2017/12/15 202.179.31.11
  • Recent
  • Most Read
  • Most Comment