Чуулган
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай хуралдаж Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байгаа юм. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдааныг нээлттэйгээр хуралдуулах хүртэл сүлжээ унагагч ашиглан хаалттай хуралдуулах юм. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн зүгээс ямар асуудлыг хөндөн хэлэлцэж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ нэлээд том хэмжээний иттгэлийг тавьж байгаа аж. Түүнийг УИХ-ын чуулганы хуралдаанд 50 хуудас илтгэл тавина гэсэн билээ.