8o
Улаанбаатар хот
mobile menu

“Бяцхан зүрх” аяны хүрээнд сувиллын хүүхдүүдэд тоглоомууд авч өглөө

2017-11-29 17:50:00

 

Хүүхдийн клиник сувиллын үйл ажиллагааг дэмжих, хүүхдэд хүрэх тусламж үйлчилгээг  сайжруулах зорилгоор НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс “Бяцхан зүрх” аян өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл”, 3 дугаар баазын захиргааны ажилчдын өгсөн хандивын мөнгөөр Хан-Уул дүүргийн  4 дүгээр клиник сувилалын хүүхдүүдэд Экстра орос худалдааны төвөөс тоглоом авч  гардуулан өглөө.

 

Тус сувилал нь 100 ортой, 24 цагаар өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгээс илгээсэн 3 хүртэлх насны архаг, суурь өвчтэй хүүхдүүдийг хүлээн авч эмчилж сувилдаг. Хүүхдийн нас биеийн онцлогт нийцсэн хоолыг өдөрт 6 удаа өгдөг ба суурь өвчтэй хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэрэгцээгээр хоолыг баяжуулах, нэмэлт хоол, амин дэм өгдөг. Иллэг, бариа засал, бумба, утлага, шарлага, усан эмчилгээ, хөдөлгөөн засал зэрэг эмийн бус эмчилгээ хийн бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулдаг юм.

 

 Мөн энэ өдөр 3 дугаар баазын засварчин Н.Алтанзулын хүүгийн эмчилгээнд зориулсан “Зорчигч тээврийн нэгтгэл” захиргааны ажилчдын сэтгэлийн хандивыг хүлээлгэн өгсөн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хогжлийн банкны захирал батбаяр туз- ийн дарга нарын томилогооны монгийг шалгах хэрэгтэй. мон хичнээн тогрогний хахуул монхбатад огсонийг шалга . тузийн дарга даажамба гэгч архичин
2017/12/15 109.252.87.169