8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Тогтоосон хэмжээнээс илүү хүүтэй зээл олгосон бол мөнгө хүүлсэн ангилал руу оруулж хариуцлага тооцно

2017-12-17 08:42:00

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Арилжааны банкны хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг боловсруулж байна. Тэрбээр жилийн 36 хувийн хүүтэй банкны хүүг 16 хувь хүртэл,  60 гаруй хувийн хүүтэй Банк бус санхүүгийн байгууллагын хүүг 30 хувь болгож бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм. Ингээд уг хуулийн талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.

Банк өнөөдөр иргэдээ хайрлахгүй бол банкиудыг хайрлах шаардлага байна уу

- Таны санаачилж буй уг хуулийн төсөлд яг ямар зээлүүд хамаарах юм бэ? Тухайлбал, Ипотекийн зээл хамрагдах уу?

- Банкны зээлийн хүүгийн хувь хэмжээг төрөөс зохицуулах зайлшгүй бодит шаардлага бий болсон. Зээлийн хүүгийн хувь хэмжээ зах зээлийн зарчим буюу эрэлт, нийлүүлтээрээ зохицуулагдаад ирэх байх гэж өнөөдрийг хүртэл харсан. 28 жил өнгөрөхөд эрэл, нийлүүлэлтээрээ зохицуулагдсангүй. Харин ч эсрэгээрээ энэ хугацаанд нэг хэсэг нь баяжсан бол зарим нь үгээгүй ядуурлаа. Энэ шударга бус харилцааг төрөөс зохицуулахаас өөр аргагүй юм. Зарим хүмүүс “Банк санхүүгийн салбар нь ганц тогтвортой салбар. Энэ салбараар хамаагүй оролдож болохгүй” гэж ярьж байна. Яг л энэ шалтгаанаар 28 жил боллоо. Энэ салбар маань хөл дээрээ тогтвортой зогсож бэхжиг бусад зүйл нь  эрэлт, нийлүүлэлтээрээ зохицуулагдах байх гэж харж ирлээ. Банкны зээл олголтын процесс, зээлийн хүүгийн хувь хэмжээ нь тодорхой тохирсон түвшиндээ хүрчих болов уу гэж горьдож 28 жил боллоо. Гэтэл өөрчлөгдсөнгүй. Харин ч эсрэгээрээ бүр даварлаа. Монголд хэмжээлшгүй эрхтэй байгууллага банк санхүүгийн байгууллага болж хувирчихаад байна. Дураараа хүүгээ тогтоодог, нэмэлт хураамжууд авч байдаг. Тэдэнд хэрэглэгчдээ хайрлах сэтгэл огт алга. Учир нь монопол байдлыг бий болгочихож. Гадны банк байхгүй, дотооддоо өрсөлдөөнгүй болохоор ийм давуу эрхтэй болж байна. Үйл ажиллагаа явуулж буй банкууд нь зах зээлээ хуваагаад авчихсан болохоор монополдоод байна. Монопол байдлыг халахгүйгээр эдийн засаг хөгжихгүй. Хоёрдугаарт, ипотекийн зээлийн асуудал тусдаа хуулиар зохицуулагдах ёстой.

Ипотекийн зээл үүнд хамаарагдахгүй юм байна гэж ойлгож болох уу?

- Тусдаа хуулиар зохицуулагдах ёстой юм. Өнөөдөр ипотекийн зээлийн хувь хэмжээ 8 хувь. Харамсалтай нь өнөөдөр банкиуд зээлийн хүүг нь урьдчилж аваад үндсэн зээлийг нь төлүүлдэггүй. Хүүг нь эхэлж авдаг. Гэтэл иргэд урт хугацаандаа үндсэн зээлээ хурдан төлж дуусгаад зээлээ хаамаар байна. Гэтэл зориуд зээлийг нь бариад түүнээс нь хүү тооцоод аваад байдаг. Энэ бол бас л банкны буруу. Энэ мэт зохицуулах шаардлагатай асуудал бий. Банк өнөөдөр иргэдээ хайрлахгүй бол банкиудыг хайрлах шаардлага байна уу? Адилхан л зохицуулалт хийх ёстой. Монголын төр байдаг бол хамгийн эхэнд иргэдээ бодох хэрэгтэй. Монгол хүн монголынхоо иргэний эрх ашгийг нэгдүгээрт тавихгүй юм бол өөр юуг тавих юм. Энэ үүднээс уг асуудлыг хөндсөн юм.

- Банкиуд зээлийг хүүг урьдчилж авдагийг санаачилж буй хуулиараа зохицуулах уу?

- Ер нь бол зээлийн хүүгийн хувь хэмжээг тогтоож байгаа. Мөн өөрийн тань хэлээд буй асуудлыг зохицуулахыг оролдоно.

- Банкиуд их олон төрлийн хураамжийг иргэдээс авдаг. Энэ асуудлыг уг хуулиар зохицуулах уу?

- Уг асуудлыг тусгасан. Янз бүрийн бичиг баримтыг нотариатаар батлуулах мөн олон төрлийн мөнгийг хувь хэлбэрээр татдаг асуудлыг уг хуулиар зохицуулна. Ер нь бол энэ гадны аль ч  улс оронд байдаггүй асуудал. Би зорилгоо хэлье. Энэ хуулийн гол зорилго нь аль нэг банкны үйл ажиллагааг хязгаарлах биш юм. Монгол хүний эрх ашгийг дээдэлж, хамгаалах зорилгоор л уг хуулийг санаачилж байгаа юм. Уг нь банкиуд харилцагчдаа хүндэлж дээд зэргийн соёлтой үйлчилгээ үзүүлдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр банк харилцагчдаа дээд зэргээр залхааж байна.

- Тэгээд энэ бүх хүнд суртлыг хуулиар зохицуулаад “боль” гээд хориглочихоор шууд зохицуулагдана гэж та үзэж байгаа юу?

- Шууд боль гэхгүй. Хадгаламжийн хүүг нь бууруулаад зээлийн хүүгийн дээд хязгаарыг нь тогтоож өгнө. Тогтоосон хэмжээнээс илүү хүүтэй зээл олгосон бол мөнгө хүүлсэн гэдэг ангилал руу оруулж хариуцлага тооцох гэх мэт ажиллагаа руу явах ёстой. 1954 онд Япон улсад зээлийн хүүгийн хувь хэмжээг 20 хувиар тогтоож өгсөн. Түүнээс илүү хүүгээр зээл олговол мөнгө хүүлэлт гэж үздэг болсон. Америкт гэхэд л мужуудад нь зээлийн өөр, өөр хүүгийн хэмжээ мөрдөгддөг жишээний. Ер нь дэлхийн аль ч оронд манайх шиг өндөр хүүтэй зээл олгодог орон байхгүй. Зээлийг хүүг урьдчилж авсан мөн хүнд суртал гаргах зэргийг хуулиар хориглоод өгөх ёстой. Харин харилцааны хувьд банкиуд харилцагчтайгаа аятайхан харьцаад хүнээ татна уу, байна уу тэдний л асуудал шүү дээ.

- Нэгэн иргэн дөрвөн жилийн хугацаатай зээл авчээ. Тэр иргэн хоёр жил зээлээ төлсөн бөгөөд зээлээ хаахад дахин хоёр жил үлдсэн байна. Тэгвэл тэр иргэний үлдсэн хоёр зээлийн хүү энэ хуулинд хамрагдаж буурах уу?

- Хууль батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Үлдсэн хоёр жилийн хүү чинь шинээр батлагдсан хуулийн зээлийн хүүгийн хязгаарт багтаж буух ёстой.

- Тогтоосон хэмжээнээс илүү зээлийн хүү авбал мөнгө хүүлэлт хийсэн хэмээн хариуцлага тооцно гэлээ. Ер нь гадуур маш өндөр хүүтэйгээр мөнгө хүүлдэг хүмүүс олон. Энэ асуудлыг зохицуулах боломж бий юу?

- Энэ бол иргэний хуулиар зохицуулагдах асуудал. Иргэд хоорондын харилцааны асуудал шүү дээ. Нэг талдаа хэт хариуцлагагүйн асуудал. Нөгөө талдаа бас л эрх зүйн зохицуулалт муу байгаатай холбоотой. Тухайлбал, ломбард, хувиараа мөнгө зээлдэгч нарт бас л эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх шаардлага байна. Тэгэхгүй бол өдрийн зээлээс эхлээд жижиг ломбардууд гэх мэт иргэдийг шулж байгаа маш олон санхүүгийн үйл ажиллагаа явагдаж байна. Тэр бүхний ард тодорхой мөнгөтэй хүмүүс болон банкиуд байгаа юм. Банк санхүүгийн байгууллагуудын охин компанитай байх өөр төрлийн үйлчилгээ эрхэлдэг асуудлыг хуулиар хязгаарлах ёстой. Банкиуд өөрсдөө обьект худалдаж аван охин компани байгуулж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг болоод байна. Том хөрөнгөтэй банктай бусад жижиг компаниуд яаж өрсөлдөх юм, ямар ч боломжгүй шүү дээ.

-Эдийн засгийн хямралын үед Монгол банкны хар дансад орж дахин зээл авах эрхгүй болсон олон хүн байна. Тэр хүмүүст дахин боломж олгох бололцоотой гэж та харж байгаа юу?

- Хуулийн зохицуулалтаар нэг удаа боломж олгож болно шүү дээ. Ер нь хар данс гэх зүйлд оруулах нь хууль бус үйлдэл. Зээлээ төлж чадаагүй хүмүүсийг өр зээлтэй гэдэг ангилалд оруулаад дахин зээл өгөх боломжийг нь хааж буй нь хууль бус. Банк өөрөө ийм эрсдэл нөхцлийг бий болгочихоод эргээд харилцагчдаа хүнд байдалд оруулж болохгүй. 

Энэ хууль батлагдах сургаар эсэргүүцэл их гарч ирж байх шиг байна. Таньд ямар нэгэн рекаци ирж байгаа юу?

С.Эрдэнэ ээ гэдэг хүнд ганц өөртөө зориулж энэ хуулийг батлаагүй. Банкны зээлэнд сөхөрч байгаа мянга мянган иргэн, аж ахуй нэгжийн төлөө энэ хуулийг боловсруулж байгаа. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд нэгийг бодох байх. Уг хуулийг боловсруулах хүрээнд хоёр ч удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Дахин нэг удаа өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахыг бодож байгаа. Би бол эхний ээлжинд боломжтой хүүг 18 хувь болгоё гэж тооцож байгаа. Тэгээд түүнээс цааш дахин буурах боломжтой. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MARIA
Бразилийн эзэн миний сайхан өдөр Жозеф Луис зээлийн компаний талаар яриач, жирийн нэг компаний гэрт худалдаж аваарай. БИДНИЙ ӨДӨР БАЙГУУЛЛАГА, ЖОЙЛОС ЖОЮ ЛУИС НЭМЭГДҮЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ БУРУУЛГА, http
2017/12/29 105.112.47.20
АЛУУРЧИН
ЭРДЭНЭ ОДОНТУЯАТАЙГАА ХӨТЛӨӨД ЗАЙЛБАЛ ТААРНА.
2017/12/19 202.179.25.52
Zelem
Mash zuv bna, byr doosh n buulga. Bas xadgalamjiin xyyg buulga, texgyi bol bygd minguu xadgalchixaad ergelted oruulaxgyi bna, Uls enemees bolj dampiuraad baigaa. Mungu ergeltend baij xigjdug
2017/12/18 78.184.92.100
Нямаа
Зөв юм хийж байна. Банк нэртэй луварчдын үйл ажиллагааг хазаарлах хэрэгтэй
2017/12/18 202.21.106.159
Зочин
Иоотеkийн зээл нэрийн доор луйварддаг тогтолцоог болиули
2017/12/18 27.123.212.140
Зочин
Зах зээл өөрөө хүүгээ тогтооно шүүдээ. Улс төр, эдийн засаг тогтворгүй орлого савалгаатай байхад яаж хүүгээ багаар тогтоохвэдээ. Тэгээд хаана 30%-ийн хүүтэй банк байнаа?
2017/12/18 202.21.116.108
зочин
арилжааны банкуудын эрх ашгийг хамгаалдаг, тэдэнтэй үгсэн хуйвалддаг Монголбанктай биш, иргэдийнхээ эрх ашгийг монополиос хамгаалж, мөнгөний зөв бодлого явуулдаг Монголбанктай болмоор байна ...
2017/12/18 202.131.235.74
зочин
Банк нэртэй боловсон мөнгө хүүлэгч нарыг зогсоох хэрэгтэй асар их ашиг олж ард түмнийг туйлдуулж байна. хөгжилтэй улс оронд банкны хүү жилийн 3-5% манайд 18-20% хувьсгалын өмнөх данжаадын пүүстэй адил
2017/12/18 66.181.187.150