8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэн Б.Арго мэдээлэл хийнэ

2017-12-18 08:52:00

09.00

-Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг 2010-2015 онд төгсөж, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбар, Төрийн цэргийн байгууллагууд, иргэний нийгэмд амжилттай ажиллаж байгаа 'Шилдэг тэргүүний төгсөгчдийн чуулга-уулзалт' ҮБХИС-ийн Соёлын төвд болно. 
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд 'Хүнсний аюулгүй байдал' сургалтыг зохион байгуулна

10.00

-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд зарлагджээ. 

11.00

-“Мөрөөдлийн театр”-ынхан хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр хүндийг бизнесийн зорилгоор гутаан доромжилж, тоглон тохуурхаж байна хэмээн иргэн Б.Арго гомдол гаргажээ. Энэ талаар тэрбээр мэдээл хийхээр хэвлэлийнхэнд хандсан байна. Хэвлэлийн бага хурал 'Монгол ньюс' мэдээллийн төвд болно. 
-2017 оны шилдэг, авьяаслаг хүүхдэд шагнал гардуулах үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн 61-р сургууль дээр болно. 

14.00

-Соёлын Гавьяат зүтгэлтэн До.Цэнджавын 'Цэвдэг жаран' түүхэн уран сайхны эссэ, романы нээлт МУИС-ийн шинэ номын санд болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл