8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Ганхуяг: Муу охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна

2017-12-18 09:28:00

Нэлээд хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номундарь "Urelee Bayaraa" фэйсбүүк хаягаар дамжуулан бичлэг хийсэн нь олны анхаарлыг татаад байна. Сайд, УИХ-ын гишүүн асан, "Бридж" группийн ерөнхийлөгч Д.Ганхуягийн охин Г.Номундарь уг бичлэгээрээ УИХ-ын гишүүд болон Монголын толгой компаниуд болон томоохон бизнесменүүдийн хүүхдүүдийн  хүчин, хар тамхитай холбоотой ноцтой мэдээллийг ил болгоод байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус хэрэгт нэр холбогдсон зарим залуусын нэр ил болоод байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн асан  Д.Ганхуяг өөрийн твиттер хуудаснаа арванхоёрдугаар сарын 11-ний 24.00 цаг орчимд "Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна" хэмээн жиргэсэн байсан.  Мөн УИХ-ын гишүүн асан  Д.Ганхуяг уг асуудлаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгөөд байна. Түүний ярилцлагаас ОНЦЛОХ 30 ишлэлийг хүргэж байна.

  1.  Охин маань эхнэр бид хоёрт тэр хүчирхийллийн талаар өмнө нь огт хэлж байгаагүй. Энэ асуудлыг сая хийсэн LIVE-аас мэдлээ.2015 онд болсон хэрэг юм байна.
  2. Тэр хэрэгт холбогдсон хүүхдүүд ам алдаад ярьдаг юм байна л даа. Тэгэхээр үе тэнгийнх нь охид охиныг минь шоглож доромжлоод яриад байж. Энийгээ аав, ээждээ хэлэхгүй хоёр жил гаруй хугацаанд нуугаад явж. Охин маань хичээлдээ үнэхээр сайн байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хичээлдээ жаахан тааруу болоод. Тэгээд би охиндоо хоёулаа санамж бичиг байгуулъя гэж хүртэл хэлж байсан. Цаана нь ийм юм болоод байж гэж огт мэдээгүй. 
  3. Энийг хоёр жилийн хугацаанд ээж, аавдаа хэлэхгүй нуугаад явж.
  4.   Тэр хүүхдүүдийн доромжлолыг тэсэхээ байгаад энэ бичлэгийг хийсэн юм билээ.
  5.    Бид тэр бичлэгийг олон удаа үзэж чадахгүй байна. Сэтгэл санаа тавгүй болоод маш хүнд туссан.
  6.    Тэр бичлэгийг анх хийсэн зорилго нь тэр хүүхдүүдийг жаахан айлгах гэсэн, уучлалт гуйлгах гэсэн гэж охин бидэнд хэлсэн.
  7.  Муу охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна
  8. Охин минь их зорилготой, амбицтай хүүхэд л дээ.
  9.  Сая тэр бичлэгийг үзсэний дараа бид хуулийн байгууллагад хандсан.
  10. Бас нэг охин хүчиндүүлсэн гээд байгаа нь манай хамаатны хүүхэд.
  11. Одоо янз, янзын утаснаас их залгаж байгаа.Тэр болгоныг авахгүй байгаа.
  12.  Би бол үнэнийг тогтоотол эцсээ хүртэл явна.
  13. Миний охинд тохиолдсон зүйл нийгэмд  болон охин үрийнхээ төлөө анхаарч бас ийм гэмт хэргийн золиос болсон бол тэмцэхэд нь тус болоосой гэж бодож байна.
  14. Сайхан ээж аавын буянд би Японд суралцсан л даа. Тэнд хүний эрхийн асуудал өсвөр насны хүүхдийн эрхийн асуудал чухалд тавигддаг.
  15. Зовлон хүнийг ялгах биш дээ.
  16. Миний охин сэтгэлдээ хар толботой болсон.
  17. Ийм юм бүү давтагдаасай гэж хэлэмээр байна.
  18. Охиноо нэг удаа оройтоод ороод ирэхээр нь өөрийнх нь ноосон өмдөөр ороолгоод авсан. “Чи ээж аавыгаа ингэж зовоож болохгүй. Дараа ингэвэл өмдний тэлээгээр ороолгоно шүү” гэж хэлсэн. Орчин үеийн хүүхдүүд чинь загнаж зэмлэхээр цагдаа дуудчихаж байна.
  19. Хэрэг үйлдсэн хүмүүс өөрийгөө буруутай гэж хэлэх ховор юм шиг байна шүү.
  20.   Хэний ч хүүхэд ийм хэрэг хийлээ гэхэд өрөвдөж, өөгшүүлж болохгүй.
  21. Би үнэн мөнийг олно л гэж хэлнэ.
  22. Хүчирхийллийн хэрэг. Тодорхой баримт байгаа.
  23.   Тэднийг уучлалт гуйгаасай гэж хүсч байна.
  24.   Анх энийг сонсоод үнэхээр шоконд орсон.
  25. Охины бие тааруу сэтгэл нь их хямарсан тул охиноо л их анхаарал хандууллаа.
  26. Бидний зүгээс бичлэгийг устгуулахаар хэнд ч хандаагүй.
  27. Тэсэхээ байгаад ямар нэг зүйлийг хэлье гээд л жиргэсэн. Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа.
  28. Алкоголгүй вино уухыг ээж нь зөвшөөрсөн гэсэн.
  29. Ухаант хүмүүс минь анхаарч холбоогүй, хамааралгүй хүмүүсийг хохироохгүй байхыг олон түмэнд анхааруулж байна.
  30. Миний охиныг, манай гэр бүлийг дэмжиж байгаа та бүхэнл талархаж байгаагаа илэрхийлж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бямбаа
Хөөрхөн охин минь битгий гунь.Хүмүүсээ сэтгэлээрээ дэмжээд өгөөрэй. 2 жил шаналсан дээр нь бид нэрмээс болоод яахав. Бид бүгд цэцэг шиг сайхан охидтой шүү. Хайрлаарай энэ хүүхдийг Бүү доромжил
2017/12/19 122.201.21.91
Бямбаа
Зоригтой сэтгэлийн хаттай байгаарай. Танай гэр бүлийг эр зоригийг дэмжиж байнаа.Энэ явдлыг илчилснээр олон хүүхдүүдийг муу зуршлаас хамгаалж, эцэг эхчүүдэд сургамж боллоо гэж бодож байнаа.
2017/12/19 122.201.21.91
Нийгэмд салхи оруулсан эр зоригий нь бахдаж байна.
Хэний охин байх нь хамаагүй. Өнөөдөр таны бидний ойр багаа хэн нэгэн охин, хүү хэн ч гэсэн сэтгэл санаа, бие махбодийн хувьд хэрхэн хүчирхийлүүлж, түүндээ яаж зовж шаналж явааг хэн ч мэдэхгүй ш дээ.
2017/12/19 151.159.19.138
zochin
Ehnertee l gomd.Yah gj arhi uulgah zovshoorol ogsiin.
2017/12/19 66.181.187.138
zochin
heterhii ih bayjih mongolin gazrin baylgiig hadaadinhand zarj idej bgaa ger buluud ednii araas udahgui orno shuu uym uchitai bdagiin
2017/12/18 66.181.191.173
hehe
ner nuluu, hurungu munguu ashiglaad ene buhniig buren ilchleerei, hergiin ezed zugeer suuh yosgui
2017/12/18 103.87.255.42
зочин
Женко ми мэлгэр нарын гэр бүл наад хар тамхи болон хүчирхийлэлийг дэмжиж бгаа юм чинь хууль шүүх чинь хөдлөхгүйш дээ.тэнэг ард түмэн гэж энэ л байх байхдаа.энэ нийгмийг жигшүүрт байдалд оруулсан
2017/12/18 139.5.217.32
МОНГОЛ УЛС ЯДУУЧУУДАА ЯАХ ВЭ?
ЭНЭ НИЛЭЭД ЧИНЭЭЛЭГ ГЭР БҮЛД ТОХИОЛДОЖ БУЙ АСУУДАЛ БНА ЯДУУГИЙН ЗОВЛОНД НЭРВЭГДЧИХСЭН ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ДООШОО ГАЗАР ХАТУУ ИДЭХ ХООЛГҮЙ ӨМСӨХ ХУВЦАСГҮЙ ХИЙХ АЖИЛГҮЙ ИЙМ БАЙДАЛД БАЙГАА ХҮМҮҮС ЯАХ ВЭ?
2017/12/18 202.9.44.65
juju
Ene hergiin ezdiig zaaval olj unen gej baidag bol ter bugiin toloo tuushtai ysvaarai.unen yalna.manai ger bul tanai ger buliin toloo zalbirch bn.
2017/12/18 103.26.195.76
Zochin
Nasand khureegui khuukhed khichendsen bol booviig ni zas uur yum baikhgui akhiad sex khiij chadakhgui
2017/12/18 202.170.80.56
зочин
хүүхдүүдтэйгээ ойр бж илэн далангүй ярьж сонсдог бх нь их зөв юмуудаа ажил энэ тэр гэсээр бид гэр бүлээсээ холдоод бх шиг энэ охин их зориг тэвчээр гаргаж энэ бүхнийг илчиллээ хөөрхий минь
2017/12/18 66.181.190.107
Нямаа
Охин үрийнхээ төлөө ясаа цайтал тэмцэх хэрэгтэй. Хүчирхийлэгч чинь сул дорой, хамгийн арчаагүй амьтад шүү дээ.Ийм юмнуудыг хөнгөлөх хэрэгтэй
2017/12/18 202.21.106.159
Анхаа
Энэ хэрэг хийсэн нөхдийг шууд насаар нь хорих хэрэгтэй одоо тавиад явуулах юм бол өөхшүүлсэн хэрэг болно шууд эцсийн арга хэмжээ авах хэрэгтэй энэ хөөрхий охин ийм зориг гаргаж байхад цаашлаад олон
2017/12/18 27.123.212.143
Анхаа
Энэ маш охин маш зоригтой үйлдэл хийсэн зөв энэ нийгэмд ийм зүйл зөндөө байгаа шат шатаараа л байгаа энийг анхааралдаа аваад тэмцэх хэрэгтэй залуучууд ийм бодолтой болохоор бид яаж хөгжих билээ
2017/12/18 27.123.212.143
Болороо
Энэ охин үнэхээр зоригтой алхам хийсэн байна. Тууштай тэмцээрэй.
2017/12/18 202.21.106.170
Хишгээ
Ганхуягийх охиных гэхээсэээ энэ нийгмийн гаж тогтолцоо болохгүй бүтэхгүй бүхний л илэрэл. Энэ удаа ил болсон нь энэ явдал. Цаана нь ил гаргаагүй өчнөөн ийм явдал зөндөө бгаа , ахиад цаашдаа зөндөө га
2017/12/18 59.153.115.102
зочин
1-12 нас хүртэлх хүүхдийг хүчирхийлэгчдэд цааз өгөх, 13-18 нас хүртэлх хүүхдийг Хүчирхийлэгчдэд 15-25 жил, нэмээд химийн тариагаар хөнгөлөх хуулийг хууль санаачлагчид, хүүхдийн төлөө газрууд батлуулья
2017/12/18 49.0.191.250
Erdenet
Hereg yavdal tum notstoi tsaashid ch hor nuluutei ayultai gedeg ni todorhoi . Huuhdiin tsemtsliig demjitsgiie.
2017/12/18 66.181.178.160
зочин
1-12 нас хүртэлх хүүхдийг хүчирхийлэгчдэд цааз өгөх, 13-18 нас хүртэлх хүүхдийг Хүчирхийлэгчдэд 15-25 жил, нэмээд химийн тариагаар хөнгөлөх хуулийг хууль санаачлагчид, хүүхдийн төлөө газрууд батлуулья
2017/12/18 49.0.191.250
Erdenet
Yarigdaj bgaa asuudald bid buhen uhamsartai Hun chanartai handah heregtei shuu. Eldviin shuumjlel biruutgasan doromjilson yamar negen yum bichij hereggui bgaa, ohinii tuhaid. Ene Bol huuhed .
2017/12/18 66.181.178.160
Erdenet
Nomuundari ohiniig mash Sain oilgoj Bna, bas Asar Ih tevcheertei zorigtoi shudraga Hun chanartai huuhed gedgiig bishirsen. Baragtai huuhed Iim Hund asuudliig tuulhad berh shuu Dee.
2017/12/18 66.181.178.160
харамсалтай
МОНГОЛын баялагийг хэдхэн луйварчин өмчилж аваад хагартлаа баяжиж байна. Түүгээрээ зогсохгүй хараал хүрсэн үр сад нь нийгэмд гай их тарьж байна даа
2017/12/18 122.201.31.186
Irgen
Mundag zorigtoi ohin bn.Ingej temtseh ni zuv.Aav ni ih byyritai hunshuudee .Ohinoo hamgaalaarai.Novshnuudiig shiitguuleh heregtei.
2017/12/18 103.26.194.97
Эн
Дэмжиж бна. Зоригтой тэмцээрэй
2017/12/18 103.26.194.236
Иргэн
Зоиргтой охин байна. Дуугай болгох гэж олон муу арга хэрэглэх нь ойлгомжтой. Тэр болгоныг давж гарахад олон түмний дэмжлэг чухал. Бандааш Гантулга гэж багш яасаныг нийгэм бараг мартаж байна.
2017/12/18 122.201.31.220
Эмэгтэй хүн
Ер нь энэ асуудал сургуульд байдаг байсан шд, охидууд ичээд санаа зовсондоо л хэлдэггүй байсан болохоос. Одоо бол ажлын байран дээр эрэгтэй захирлуудын зүгээс их байдаг. Зөвшөөрөөгүй эмэгтэйг хорлодог
2017/12/18 27.123.212.142
sanaa
Охин хүүхэд ийм их зориг гаргаж нийгэмд бугшсан зүйлийг ил гаргалаа гэж бодож байна. Ганхуяг гишүүнээ таны охин үнэхээр зоригтой байна. Охиноо сайн дэмжэрэй
2017/12/18 122.201.23.83
Өө
Шулуухан хэлэхэд төрд байгаа шулаач нар идэж уухаа зогсоохгүй бол хэцүү дээ.Үйл нь ирнэ дээ
2017/12/18 59.153.115.51
иргэн
Нийгэмд маш сайн чочрол өглөө,Энэ охиноос өөр ийм доромлол амсчихаад хэлж чадалгүй яваа хичнээн хүүхэд байгаа бол гэхээс үнэхээр сэтгэл өвдөж гол харлаж байна.
2017/12/18 43.242.243.241
sanah heregtei
busdaar bol bi ch emegtei hun! huchirhiilegchdiin esreg temtsene
2017/12/18 172.104.10.154
sanah heregtei
ohinoo bodoh ni argagui bizdee, gehdee etseg guai dunguj 16 nas hurch baigaa ohindoo sogtuuruulah undaa avch yavahiig zovshoorch l bdg, oortoo bas dugnelt hiih tsag irsen blguide, busdaar bol bi ch
2017/12/18 172.104.10.154
зочин
Энэ бүхэн олон охидыг дарамтнаас салгаж байгаа шүү Ганцхан энэ гэр бүлийн асуудал биш монголын давхарга бүрт байнаа Одоо шүүх засаглалын жинхэнэ нүүр царайг харах үлдлээ Үнэн ялна Сургамж болно
2017/12/18 202.9.43.159
ЗОЧИН
ЧАДЛААРАА НУУЖ БАЙСАН БАЙХ ЭНЭ БҮХЭНГ ХЭЛЖ ЭХЛЭНЭ ГЭХЭД ЭЦЭГ ЭХЭЭ БОДООД ЯАСАН ИХ ТЭСЭЖ БАЙСАН БОЛ ДАХИН ДАХИН ДАРАМТ ИРСНЭЭС Л ХЭЛЭХ ЗОРИГ ГАРСАН БАЙХАА САЙН ШАЛГААРАЙ ДЭМЖИЖ БАЙНА
2017/12/18 202.9.43.159
Zochin
Ohinoosain hamgaalaarai vnen ylah bolnoo
2017/12/18 98.220.125.50
Иргэн
Хүний амьдралыг ингэж гэр бүлээр нь хохироож шар махтай нь хатаасан хүмүүсийг адилхан там болгох хэрэгтэй.Таны охиныг их зовоож ээ. Муухай хогнууд ыг битгий өршөө
2017/12/18 103.57.94.54
Иргэд ээ!
Зөв шүү .бэлгиин хүчирхиилэлиин эсрэг үртэй болгон тэмцэж босохгүй бол хүүхдүүд маань амьд явах амар тайван байхад аюултай болжээ. Үр болгон босож үр удмынхаа төлөө бузар хүчирхиилэгч нартай тэмцье
2017/12/18 202.9.43.29
L
Ta uursdiin chini hiisen zuil Iim emh zambaraagui niigmiig ta nar bii bolgoson shuu bitgii hudlaa yari
2017/12/18 139.5.217.203
зочин
Охин үртэй, үр удмаа, улс үндсээ гэсэн хүн бүхэн охин минь чиний талд бгаа шүү. Хөөрхий хичнээн их шаналаа бол доо! Бодоохоор л нулмис гарч бна. Хятад, гамингууд л ингэдэг бсан тухай номонд бичсэн бд
2017/12/18 202.21.109.138
hghg
etseg hun shuu dee hetsuu bgaa bhdaa uruwduj bna adilhan ohintoi bolohooor uneheer hetsuu sanagdaj bna
2017/12/18 122.201.23.190
зочин
Сэтгэл санааны хохиролыг гэж юугаарч үнэлж, нөхөж болохгуй. Дэлхийн 2-р дайны үед америк цэргүүдээс япон эмэгтэйчүүдэд учруулсан сэтгэл санааны хохиролын асуудал одооч дуусаагүй. Мундаг зоригтой охин.
2017/12/18 202.21.109.138
btr
argagui shu de, uneniig oloh heregtei, ohinoo sain hamgaalaarai
2017/12/18 119.40.103.3
Bo
Mundag ohin sain bna zorigtoi sain temtseh heregtei
2017/12/18 202.9.41.24
ард
охин хүүхэд хэний ч ялгаагүй харин энэ охины тэсвэр тэвчээр энэ бүхнийг ил болгож гаргаж ирсэн зоригийг сайшаах хэрэгтэй
2017/12/18 66.181.190.107