8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяа "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо

2017-12-18 10:45:00

Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээн  ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэллээ. Тэмцэний эхний өдөр манай есөн тамирчин хүч үзэн барилдсанаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа аваргын алтан медалийн эзэн боллоо. Ингэснээр тэрбээр "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлж буй дэлхийн анхны бөх болж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Г.Хэрлэн түрүүлж алтан медаль, эмэгтэйчүүдийн -48кг-д М.Уранцэцэг хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -60кг-д зодоглосон Д.Амартүвшин гавьяат хүрэль медаль тус тус хүртээд байна. Өнөөдөр 81 кг-д Г.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 100 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар барилдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл