8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг сайтар шалгаж авахыг иргэдэд анхаарууллаа

2017-12-18 12:25:25

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жил болох гэж буйтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа болон аюулгүй байдлыг сайтар шалгаж авахыг иргэдэд анхаарууллаа. Учир нь тус газраас есөн дүүрэгт явуулсан хяналт шинжилгээгээр 422 зөрчил илрүүлсний дийлэнхийг хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн эзэлжээ.

Тодруулбал “Нарантуул”, Орхон худалдааны төв, Хороолол хүнсний зах, Таван эрдэнэ зэрэг хүнсний захуудад худалдаалж байсан тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихэр, кремтэй кекс зэрэг бүтээгдэхүүнд хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүд ихээр илэрчээ. Шалгалтад 432 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас 276 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.Мөн зөрчилтэй гурван аж ахуйн нэгжид 1.7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл