8o
Улаанбаатар хот
mobile menu

Далай ламын бие чилээрхэж эмнэлэгт хэвтжээ

2016-01-22 10:06:00

Төвдийн оюун санааны удирдагч, 80 настай XIV Далай ламтаныг АНУ-д яаралтай аваачиж эмнэлэгт хэвтүүлсэн. Дээрхийн гэгээнтэн түрүү булчирхайтай холбоотой өвчтэй гэнэ. Түүнийг Миннесота мужийн Mayo эрүүл мэндийн төвд хэвтсэн тухай мэдээлсэн.

Түүний нас өндөр ч өвчтөний эрүүл мэндийн талаар санаа зовох шалтгаан алга өвчин нь бүрэн эдгэрэх төлөвтэй байна гэж тус эмнэлгийн эмч нар сэтгүүлчдэд хэлсэн байна.

Төвдийн XIV Далай лам бол Буддизм шавь нарын оюун санааны удирдагч.

1989 онд түүнд Нобелийн Энх тайвны шагнал хүртээсэн. 2007 онд АНУ-ын Конгрессийн алтан медаль - дээд шагналаар шагнасан хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл