8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөдөө орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ

2017-12-18 15:20:00

Замын цагдаагийн албаны ЖШУХ-т өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтдээ 673 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 490 дуудлага бүртгэгджээ. Осол хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн дөрөв, тээврийн хэрэгсэл мөргөлдсөн, үл хөдлөх зүйл мөргөсөн осол тус тус нэг,  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон хэрэг тав бүртгэгдсэн байна.

Харин орон нутагт  ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ. Тухайлбал энэ сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р баг шороон замд NkrthbenzDN1255 маркийн автомашин онхолдож, жолооч СБД-ийн иргэн О нас барсан хэрэг гарчээ. Мөн энэ сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Howo ZZ4257 маркийн тээврийн хэрэгслийн хоёр дахь чиргүүлийн дундуур явган зорчигч орж амь насаа алдсан хэрэг гарсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment