8o
Улаанбаатар хот
mobile menu

Хар мөөг , цагаан лууванг нэг дор идвэл арьсны үрэвсэлтэй болно

2018-01-19 13:41:00

"Ходоод хогийн сав биш". Төрөл бүрийн л хүнсийг ходоод руугаа чихсэнээс болж янз бүрийн өвчтэй болдог. Тиймээс хоорондоо зохицохгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонирхуулж байна.

1.    Хар мөөг ба цагаан лууван

Хар мөөг , цагаан лууванг нэг дор идвэл арьсны үрэвсэл, арьсны үлд, хөгшрөлтийн толбо үүсгэдэг тул хольж идэхээс зайлсхийх нь зүйтэй.

1.    Тарвас ба хонины мах

Тарвасыг хонины махтай хамт идвэл тамир тэнхээг барагдуулж, дархлааны системийг бууруулж, олон төрлийн өвчний эх үүсвэр болдог.

2.    Будааны шөл ба сүү

Будааны шөл, сүүг хольж уух нь витамин А-гийн бүтцийг гэмтээдэг тул удаан хугацаанд хольж уух нь нүдний харааг гэмтээдэг.

3.    Амтат төмс ба өндөг

Амтат төмс, өндгийг хамт идэх нь гэдэсний түгжрэл үүсгэж гэдэс дүүргэдэг тул аль болох хольж идэхгүй байх нь зүйтэй.

4.    Муудсан цагаан гаа

Муудсан цагаан гаа, хөлдөөсөн цагаан гаанд safrole гэдэг маш хүчтэй органик хорт бодис агуулагддаг бөгөөд элэгний эсийг өөрчлөлтөнд оруулж, удаан хугацаанд хэрэглэвэл элэгний хорт хавдар болон улаан хоолойн хорт хавдар үүсгэх аюултай.

5.    Зөгийн бал ба сонгино

Зөгийн балыг сонгинотой хамт идвэл хордлого үүсгэдэг бөгөөд нүдийг гэмтээж, нүд эвгүйрхэх зэрэг шинж илэрдэг бөгөөд даамжирвал хараагүй болох аюултай.

6.    Улаан лууван ба цагаан лууван

Улаан лууванг цагаан луувантай удаан хугацаанд хольж идсэнээр дархлааны системийг гэмтээж, цусны цагаан эсийн өмөн буюу лейкеми хэмээх өвчин үүсгэх аюултай.

7.    Төмс ба амтат улаан лооль

 Төмс, амтат улаан лоолийг удаан хугацаанд хамт идэх нь шээсний замын чулуу үүсгэж,   мөн бөөр чулуужих шалтгаан болдог тул аль болох бага хэрэглэх нь зүйтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл