8o
Улаанбаатар хот
mobile menu

МХЕГ: Хуурамч будаа зарж байгаа эсэхийг шалгаж байна

2017-12-18 15:46:31

Олон нийтийн сүлжээгээр хуурамч цагаан будаа зарж байна гэсэн мэдээлэл цацагдсан тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын албанаас өнөөдөр тайлбар өгөв. Хуурамч будаа импортоор орж ирсэн эсэхийг илүү тодруулахын тулд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид шинжилгээ хийж байна. “Шинжилгээний дүн нэгдсэн байдлаар гарах үед хэвлэлийн хурал зарлана” хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Дариймаа хэлэв. "Цагаан будаа импортлох аж ахуйн нэгж нь хамгийн түрүүнд МХЕГ-аас импортын мэдэгдэл буюу зөвшөөрөл авдаг. Энэ хүрээнд Худалдааны гэрээ, цагаан будаа нийлүүлэгчийн чанарын баримт (Чанарын удирдлагын тогтолцоотой нэвтрүүлсэн, баталгаатай үйлдвэр болохыг гэрчилсэн баримт) бүтээгдэхүүний шинжилгээ тэргүүтнийг хавсарган, хүсэлт тавина. Үүнийг МХЕГ шалгадаг. Бас цагаан будаа нийлүүлэх бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон, эсэхийг нягталдаг. Улмаар импортлох, эсэхийг нь шийддэг. Дээр нь Хил, гааль, хорио цээрийн хяналтад орно. Будаа нь өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнд багтдаг. Иймд биет үзлэг хийж, дээж авч шинжилгээнд хамруулан худалдах эрхийг олгодог. Тиймээс  шинжилгээний хариуг гарсны дараа албан мэдээлэл өгөх юм гэдгийг НМХГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дондог
Сая би шалгаж шатааж үзлээ Үнэхээр хөх дөл гараад шатаж байна,Шүдэнз зурангуут асаж байна,УБ ,ХИШИГ гурил мөн шатах юм Сонин байна,Маргааш Аймгийн МХГ -т очиж үзүүлий Юу гэх юм болоо Эсвэл тэгэж шатда
2017/12/18 103.26.193.213
зочин
МХГ-ийнхан асуудалд их л хойрго хандах юм. Захуудаар явж хямдхан зарагдаж бгаа, ресторан гуанзны будааг шалгаад аль эрт энэ эргэлзээг тайлах бсан юм.
2017/12/18 202.21.109.138