8o
Улаанбаатар хот
mobile menu

Арлын Японд зорчих хэн бүхний заавал зорин очих “Фүжи уул”

2016-01-22 10:15:00

Фvжи уул нь Япон орны бэлэг тэмдэг бөгөөд аялагчид орчин үеийн өндөр хөгжилтэй хотын амьдралаас гадна үзэсгэлэнт Фүжи уулын оргил дахь мөнх цас, цэнхэрлэн харагдах тэнгэр болон уулын бэлээр ургасан нарсан ой зэрэг байгалийн үзэсгэлэнт хослолыг үзэн дурсгалын зургаа татуулдаг. Дараа нь усан завиар Фүжи уулын бэлд байрлах нуураар аялдаг

Фүжиг галт уул гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй ч 3776 метр өндөр Хоншюү арлын төв хэсэгт оршдог идэвхитэй галт уул юм. Хамгийн сүүлд Хоэйгийн 4-р он буюу 1707 онд оргилж байжээ. Түүний тогооны диаметр нь 800 метр, гүн нь 200 метр.

Фүжи уулын нэрний тухайд эрт дээр үеэс олон янзаар тайлбарлаж ирсэн ба хамгийн түгээмэл нь Фүжияма буюу өөр харьцуулах зүйл үгүй цор ганц өндөр оргил гэсэн утгатай ажээ.

Оргил хэсэгтээ мөнх цастай. Аль ч талаас нь харсан адилхан хэлбэртэй үзэсгэлэнтэй сайхан харагддаг.

Япончууд Фүжи уулаа хайрлаж, хүндэтгэнэ. 2013 оны 6 дугаар сарын 22 өдөр Фvжи уул ЮНЕСКО-ын Дэлхийн өвийн жагсаалтанд албан ёсоор бүртгэгдсэн.

Олон зууны турш энэ уул яруу найрагчид, зураачдын онгодыг хөглөж, үндэстэнийхээ ариун шүтээн болсон Фүжи уул.

 

Японы алдарт яруу найрагч Мацуо Басёгийн Фүжи ууланд зориулан бичсэн алдарт гурван мөрт-хайкү шүлэг.

Тэнгэрт бараан үүлс хуралдаж
Тэртээх уулсын хаяан дээгүүр
Фүжи уулын цаст тэргүүн цайлалзана...

Намрын бороо, манан будан,
Үзэгдэх бараа нь харагдахгүй ч
Үзэсгэлэнт Фүжи сэтгэл сэргээнэ...

Японы алдартай зураач Хокусай шүлэгч Басёгаас 100 гаран жилийн дараа "Фүжи уулын 36 төрх", "Фүжи уулын 100 төрх" зэрэг цуврал зургууддаа хайртай уулынхаа барааг мөнхлөн үлдээжээ. Одоо тэдгээр зургуудын нэгнийх нь хуулбар япон айл бүрийн хананд өлгөөстэй байдаг гэнэ.

Авирагчид өглөөний мандах нарыг уулын оргил дээрээс харахын тулд шөнө авирч эхэлдэг. Учир нь Фүжи ууланд энэ дэлхийн нар хамгийн түрүүнд тусдаг гэнэ. 2009 онд гэхэд 300,000 хүн авирснаас 30 хувь нь гадаад хүмүүс байжээ.

Аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг >>>http://www.tengertravel.com/travel/109

Тэнгэр Трэвелийн аяллын лавлах : 9595-4949, 95957979
 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл