8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр аймагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

2017-12-18 16:18:58

Өнөөдрийн байдлаар хоёр аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

1. Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа) суманд 2017 оны 11 сарын 18-ний өдөр шүлхий өвчин оношлогдон, 123 өрхийн 1344 толгой үхэр өвчилж, устгалд хамруулан, хорио цээрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мандал сумын хэмжээнд 29526 мал, амьтанг эхний болон давтан вакцинжуулалтад хамруулж дууссан байна. 2017 оны 12 сарын 05-ний өдрөөс хойш шинээр өвчилөл гарсан өрх бүртгэгдээгүй байна.

 2. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүлхий өвчин Нийслэлийн Багануур дүүргийн малчны үхэрт оношлогдсон. Нийт 1 өрхийн 69 үхэр устгалд хамруулан, ариутгал халдваргүйтгэл хийж хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байна. 2017 оны 12 сарын 02-ний өдрөөс хойш мал өвчлөөгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл