Манай өрийг чөлөөлөх эсэхийг ОХУ-ын Төрийн Дум өнөөдөр хэлэлцэнэ. ОХУ-ын Төрийн Думын хуралдаанаар өнөөдөр Монголын өрийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж ИА REGNUM мэдээлжээ. “Депутатууд Монголын өрийг бараг чөлөөлөх байх. Өмнө хэлэлцээрээр Монголын өрийн 97,8 хувийг чөлөөлсөн гэж Сангийн дэд сайд Сергей Сторчак хэлж байсан юм. Одоо Монголын өрөөс төлөөгүй хүлээгдэж байгаа хугацаа хэтэрсэн үлдэгдэл нь 174,2 сая доллар байгаа юм” гэж энэ мэдээнд дурджээ.
ОХУ-ын Төрийн Дум манай улсын өрийг чөлөөх эсэх асуудлыг хэлэлцэнэ
2016-01-22 10:15:00