8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагаан будааны асуудлаар НМХГ-аас мэдээлэл хийнэ

2017-12-19 08:55:00

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:40 цагт: 
"Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо" сэдэвт зөвлөгөөн Хангарьд ордонд болно.

09:00 цагт: Хэвлэл мэдээллийн салбарынхан Жендэрийн Тэгш Байдлын талаар анх удаа бодлогын түвшинд зөвлөлдөх гэж байна. Сургалт- Хэлэлцүүлэг: 9.30-14.00 цагт Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, өрөнхий редакторууд 14.00-17.00 цагт сэтгүүлч нарт зориулсан 2 хэсгээс бүрдэнэ. Хаана: SMS төвд

09:00 цагт: "Монголын төмөр замын салбарын эрх зүйн шинэчлэл ба хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал СТӨргөөний 3 давхрын ШУА-ийн Их чуулганы танхимд болно.

10:00 цагт: “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын түншлэл” бизнес уулзалт Best Western зочид буудлын хурлын танхимд болно.

10:00 цагт: Цагаан будаатай холбоотой олон нийтийн сүлжээгээр цацагдсан асуудлын талаар мэдээлэл хийнэ. Хаана: НМХГ-ын хурлын танхимд

11:00 цагт: Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх талаар мэдээлэл Багшийн хөгжлийн ордоны 4 давхарт хийнэ.

11:00 цагт: Зуун хөрөнгө оруулагчид “Шилдэг 10 гарааны бизнес”-ийг шалгаруулж, хөрөнгө оруулалт хийх "NATIONAL DEMO DAY 2017" арга хэмжээ Хэвлэлийн хүрээлэнд болно. Топ корпорациудын төлөөлөл, Элчин сайдын яамдууд хамтарсан хөрөнгө оруулалтын хамгийн том үйл явдлын талаар мэдээллийг хэвлэлийн бага хурлаас аваарай.

11:30 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ажиллана. Хаана: Сонгинохайрхан дүүрэгт

MN-Мэдээллийн төвд

11:30 цагт Тост, Тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалтын бүсийн зааг дагуу байрлах газар нутагт олгосон хоёр тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай шүүхийн маргаантай асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Л.Сүрэнхүү нар хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт Барилгын салбарын тулгамдсан асуудлын хүрээнд төрийн захиргааны зарим нэг чиг үүргийг тус салбарын ТББ болон мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудлаар төрийн бус байгууллага, холбоод байр сууриа илэрхийлж мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment