8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс Макаотой ялтан шилжүүлэх хэлэлцээрийг эцэслэлээ

2017-12-19 09:01:00

Монгол Улсаас БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ  Хятадын Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны төв байранд тус бүсийн засаг захиргаа, хууль зүйн газрын дарга Чэн Хайфаньтай “БНХАУ-ын Макаогийн онцгой бүс болон Монгол Улс ялтан шилжүүлэх хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна. 

Энэ оны тавдугаар сард ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Засаг захиргааны онцгой бүс Макаотой Ялтан шилжүүлэх тухай болон Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тухайн үед Хонконгийн хууль зүйн хорооны удирдлагатай уулзаж энэ ондоо багтан дээрх хэлэлцээрүүдийг эцэслэн байгуулахаар тогтсон юм. Энэ дагуу ийнхүү манай улс Макаотай ялтан шилжүүүлэх хэлэлцээр байгуулжээ. 

Өнөөдрийн байдлаар Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макаод Монгол Улсын нэг иргэн ял эдэлж байгаа бөгөөд, гэмт хэрэгт холбогдсон 19 иргэн байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment