8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ 170 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

2017-12-19 09:44:00

Авлигатай тэмцэх газар энэ сарын 01-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 65 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд эрүүгийн 7 хэрэг хүлээн авсан бөгөөд 19 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 194 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 эрүүгийн хэргийг хаах, 4 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Одоогоор 170 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна АТГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Darga ajiltnuud n' bas l Khurtsiikhaa zaasnaar albanii shugamaar olj avsan medeellee khuviin ashig sonikhroldoo ashiglakh geed l khuraaj bgaa bz. Ugaasaa edniikh ilryylsen, shiidsen khereg gj bdg yumu
2017/12/19 202.179.30.194
  • Recent
  • Most Read
  • Most Comment