8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөшигийн хөндийд туршилтын нислэг үйлдэв

2017-12-19 10:17:29

Хөшигийн хөндийд шинээр баригдаж буй Улаанбаатар хотын олон улсын нисэх буудалд суурилуулсан NORMARC 7000B загварын хэрэглэлээр буулт үйлдэх систем, LDB-103 загварын зай хэмжих төхөөрөмжийг хүлээн авах шалгалтын нислэг үйлджээ.

ИНЕГ-ын Нислэгийн журам боловсруулалтын албаны Шалгалтын нислэгийн баг гүйцэтгэсэн энэхүү шалгалтын нислэг нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагын хүрээнд хийсэн байна. Тус нислэгийг гүйцэтгэхэд “Геосан” компанийн Cessna 208 (JU-9993) агаарын хөлөг, нисгэх бүрэлдэхүүн болон техникийн ажилтнууд, “INDRA NAVIA AS” компанийн багшлагч инженер, ИНЕГ-ын Техникийн хангалт, навигацийн үйлчилгээний албаны Навигацийн хэсгийн инженерүүд хамтран ажиллажээ.

Шалгалтын нислэг хийгдсэнээр хэрэглэлээр буулт үйлдэх систем, зай хэмжих “DME” төхөөрөмжүүдийг ашиглан агаарын хөлгүүд тус нисэх буудалд аюулгүй буулт үйлдэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн тус нисэх буудалд зориулан шинээр зохиосон нислэгийн журмуудыг шалгах дараагийн ажлуудыг гүйцэтгэх боломж бүрдэж буй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment